Тэрээр, аливаа улсын хөгжлийг аж
үйлдвэргүйгээр, инженерчлэлгүйгээр, чадварлаг технологийн ажилчидгүйгээр
төсөөлөхийн аргагүй. Иймээс Монгол Улс ч дэлхийн хөгжлийн өрсөлдөөн
дунд өөрийн байр суурийг эзлэхийн тулд технологийн салбарын ажилчин,
ажилтнуудынхаа, өөрөөр хэлбэл та бүхний боловсролд онцгой анхаарах
шаардлагатай.
Монгол Улсын ирээдүйн хөгжлийг нуруундаа үүрч явах
өндөр хариуцлага технологийн чиглэлээр мэргэшиж байгаа залуус та бүхэнд
оногдож байгаа. Миний бие энэ хичээлийн шинэ жилийн баяраар мэргэжлийн
сургалтын салбарыг зориуд сонгон танай сургууль дээр ирлээ. Манай улсын
зах зээлд технологийн мэргэшилтэй ажилчны хэрэгцээ асар ихээр нэмэгдэж
байгааг харгалзан төрөөс энэ чиглэлийн сургуулиудад онцгой ач холбогдол
өгч байна.
Монголын төрөөс үйлдвэржилт, бүтээн байгуулалтыг дэмжсэн
бодлого явуулж байгаагийн нэг тод жишээ бол та бүхний сайн мэдэх
иргэдийн орон сууцны ипотекийн 8 хувийн зээлийн бодлого юм. Манай улс
1980-аад онд нэг жилд 40-50 мянган метр квадрат барилга ашиглалтад
оруулахаас хэтэрдэггүй байсан бол 2013 онд энэ тоо 1 сая метр квадрат
талбай хүрсэн нь уг бодлогын шууд нөлөө юм.
Ингэснээр барилга
угсралт, барилгын материалын үйлдвэрлэлийн сүлжээ, орон сууцны тавилгын
үйлдвэрлэл худалдаа, тэдгээрийг дагасан олон төрлийн үйлчилгээ,
мэргэжлийн сургалтын салбар зэрэг өргөн хүрээнд нэмүү үнэ цэнэ бүтээх
үйлдвэрлэлийн хэлхээ үүсч, урт хугацаанд тогтвортой ажлын байр олноор
бий болох нөхцөлийг бүрдүүлж байна. Цаашлаад барилга угсралт, замын
технологи зэрэг дэд бүтцийн инженерчлэлийн салбарт мэргэшсэн ажилчдын
хэрэгцээ ирээдүйд тогтвортой өсөх хандлагатай байна.
Орчин үед
технологийн дэвшил асар хурдтай явж байна. Барилгын салбарт гэхэд цаг
тутам шинэ шинэ технологи нэвтэрч, тэр хэрээр хугацаа, зардал хэмнэх
бололцоо бий болж байна. Тиймээс та бүхэн орчин үеийн шинэ технологид
цаг алдалгүй суралцах чадвар эзэмших шаардлагатай. Мэргэжлийн сургалтын
салбарт Хөдөлмөрийн яамнаас мэргэшлийн стандартыг боловсруулан нэвтрүүлж
байгаа нь та бүхэнд ур чадвараа хэмжин, мэргэшлээрээ олон улсын түвшинд
хүрэх боломж олгож байна.
Оюутан залуус та бүхэн суралцах
хугацаандаа зөвхөн технологийн мэргэшил, дадлагатай болох төдийгүй ажил
хөдөлмөрийн чанд сахилга бат, өндөр ухамсартай иргэн хүн болж
төлөвшихийг би УИХ-ын даргын хувьд, эцэг хүний хувьд, бас инженер хүний
хувьд зөвлөе.
Сонгосон мэргэжлээ эзэмшсэн шиг эзэмшиж Монголын
ирээдүйг бүтээн босгох хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлэхийг
эрхэм дүү нартаа хүсье" гэлээ.
Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа
Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана
Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна
Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо
"Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ
Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна
Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
З.Энхболд: Хөгжлийг инженерчлэлгүйгээр төсөөлөхийн аргагүй
УИХ-ын дарга З.Энхболд Барилгын политехник коллежийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож үг хэллээ.
0 Сэтгэгдэл
























