АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа
Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ
Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно
ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ
Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ
ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно
Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Ерөнхийлөгч УИХ-ын сонгуулиа урьдчилан өглөө
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороо болон УБЕГ-ын үйл ажиллагаатай танилцлаа. УБЕГ-ын дарга Л.Амарсанаа, СЕХ-ны дарга Н.Лувсанжав нар сонгуулийн бэлтгэл явцын талаар өөрсдийн хариуцсан салбартай холбоотой мэдээллийг өгцгөөлөө. Үүний дараагаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, З.Энхболд нарын найман хүн урьдчилсан байдлаар сонгууль өглөө. Саналын бүхээгний цаахан зогсоод төрийн тэргүүн маань “Саналын хуудсанд байгаа олон намаас алийг нь дугуйлдаг юм билээ” хэмээн түр хугацаанд бодлогошроод авав. Дээрх найман сонгогчид саналын хуудас дахь нам эвсэл, нэр дэвшигчийн нэрийг дугуйлж дуусаад АНУ-ын “Dominion voting” компанийн автомат санал тоолох машинаар саналаа уншууллаа. Саналын хуудсыг автомат машинаар уншуулсны дараагаар СЕХ-ноос үр дүнг нь сонирхуулав. Найман нэр дэвшигч маань гурван мандаттай тойргийн саналын хуудсыг бөглөсөн аж. Нэгдүгээр нэр дэвшигчид гурав, хоёрдугаарт бичигдсэн нэр дэвшигчид дөрөв, гурав дахь нэр дэвшигчийн төлөө хоёр хүн гэхчлэн санал өгчээ. Харин нэгдүгээрт бичигдсэн нам эвсэлд хоёр, хоёрт эрэмблэгдсэн намд гурав, 12 дугаарт бичигдсэн намд нэг, 13 дугаарт бичигдсэн эвсэлд нэг хүн тус тус санал өгсөн байсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороо болон УБЕГ-ын үйл ажиллагаатай танилцлаа. УБЕГ-ын дарга Л.Амарсанаа, СЕХ-ны дарга Н.Лувсанжав нар сонгуулийн бэлтгэл явцын талаар өөрсдийн хариуцсан салбартай холбоотой мэдээллийг өгцгөөлөө. Үүний дараагаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, З.Энхболд нарын найман хүн урьдчилсан байдлаар сонгууль өглөө. Саналын бүхээгний цаахан зогсоод төрийн тэргүүн маань “Саналын хуудсанд байгаа олон намаас алийг нь дугуйлдаг юм билээ” хэмээн түр хугацаанд бодлогошроод авав. Дээрх найман сонгогчид саналын хуудас дахь нам эвсэл, нэр дэвшигчийн нэрийг дугуйлж дуусаад АНУ-ын “Dominion voting” компанийн автомат санал тоолох машинаар саналаа уншууллаа. Саналын хуудсыг автомат машинаар уншуулсны дараагаар СЕХ-ноос үр дүнг нь сонирхуулав. Найман нэр дэвшигч маань гурван мандаттай тойргийн саналын хуудсыг бөглөсөн аж. Нэгдүгээр нэр дэвшигчид гурав, хоёрдугаарт бичигдсэн нэр дэвшигчид дөрөв, гурав дахь нэр дэвшигчийн төлөө хоёр хүн гэхчлэн санал өгчээ. Харин нэгдүгээрт бичигдсэн нам эвсэлд хоёр, хоёрт эрэмблэгдсэн намд гурав, 12 дугаарт бичигдсэн намд нэг, 13 дугаарт бичигдсэн эвсэлд нэг хүн тус тус санал өгсөн байсан юм. У.Бадамцэцэг
0 Сэтгэгдэл
























