“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Н.Номтойбаяр: Онцгой байдлын салбарын цалин, урамшууллын тогтолцоог сайжруулна
ХХААХҮЯ: Хаврын тариалалтад 10 мянган тонн шатахууныг нэг литр тутмыг 3400 төгрөгөөр нийлүүлнэ
Монгол хэл бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 9-10-нд зохион байгуулна
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан
Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана
Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
"Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв
Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ
Гүржүүд экс ерөнхийлөгчөө олон улсад эрэн сурвалжилж эхэллээ
Гүрж улсын ерөнхий прокурорын газар экс ерөнхийлөгч Михаил Саакашвилиг олон улсын хэмжээнд эрэн сурвалжлахаар зарлалаа. Түүнийг төрийн эрх барьж байх үе 2004-2013 онуудад үйлдсэн байж болох хэргүүдийг нь мөрдөн шалгах явцад хуулийн байгууллагад мэдүүлэг өгөхөөс татгалзсаны нь дараа наймдугаар сард улсынхаа дотоодод эрэн сурвалжилж эхэлсэн юм.
Одоо Михаил Саакашвилиг Туркт амьдарч байгаа гэж мэдээлж байна. Тэр өнгөрсөн ням гарагт өөртэй нь уулзахаар хөрш улсдаа хүрэлцэн очсон өөрийн “Үндэсний нэгдсэн хөдөлгөөн” намынхантайгаа уулзжээ. Экс ерөнхийлөгчийг олон улсын хэмжээнд интерполоор эрэн сурвалжлахад шаардлагатай бүхий л баримт бичгийг бүрдүүлж өгсөн гэж Гүржийн ерөнхий прокурор мэдэгджээ.
Саакашвилигийн эсрэг Гүржид гурван ч хэрэг үүсгээд байгаа юм. Эхнийх нь 2007 оны арваннэгдүгээр сарын 7-нд нийслэл Тбилист сөрөг хүчнийхэн телевизийн “Имеди” компанийг сүйтгэсэн явдал бол хоёр дахь нь парламентын депутат Валерий Гелашвилигийн амь насыг 2005 онд хөнөөсөн хэрэг байгаа юм. Сүүлийнх нь төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж завшсан хэрэг. 8,8 лари буюу 5,0 сая гаруй долларыг Саакашвили хувьдаа завшиж өөртөө болон ойр дотныхондоо эд зүйл худалдан авсан гэж буруутгаж байгаа юм. Өөрийгөө буруутай гэж үзэхгүй байгаа Саакашвили өнгөрсөн намар болсон ерөнхийлөгчийн сонгуульд “Гүржийн мөрөөдөл” намын нэр дэвшигч Георгий Маргвелашвилиг ялсны дараа эх орноо орхин явсан байна.
Гүржийн хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар бол Унгар зэрэг зарим орон Саакашвилид улс төрийн орогнол олгож магадгүй байгаа юм байна.
Гүрж улсын ерөнхий прокурорын газар экс ерөнхийлөгч Михаил Саакашвилиг олон улсын хэмжээнд эрэн сурвалжлахаар зарлалаа. Түүнийг төрийн эрх барьж байх үе 2004-2013 онуудад үйлдсэн байж болох хэргүүдийг нь мөрдөн шалгах явцад хуулийн байгууллагад мэдүүлэг өгөхөөс татгалзсаны нь дараа наймдугаар сард улсынхаа дотоодод эрэн сурвалжилж эхэлсэн юм. Одоо Михаил Саакашвилиг Туркт амьдарч байгаа гэж мэдээлж байна. Тэр өнгөрсөн ням гарагт өөртэй нь уулзахаар хөрш улсдаа хүрэлцэн очсон өөрийн “Үндэсний нэгдсэн хөдөлгөөн” намынхантайгаа уулзжээ. Экс ерөнхийлөгчийг олон улсын хэмжээнд интерполоор эрэн сурвалжлахад шаардлагатай бүхий л баримт бичгийг бүрдүүлж өгсөн гэж Гүржийн ерөнхий прокурор мэдэгджээ.

0 Сэтгэгдэл