АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа
Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ
Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно
ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ
Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ
ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно
Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
“Эрдэнэ Суварга” компанийн нягтлангийн шүүх хурал хойшлов
Чингэлтэй дүүргийн шүүх өнөөдөр “Эрдэнэ Суварга” компанийн нягтлан Д.Энхмандахад холбогдох хэргийг хэлэлцэх байсан боловч өмгөөлөгч ирээгүй шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулав. Тэрээр “Эрдэнэ Суварга” компанид нягтлангаар ажиллаж байхдаа тус компанийн захирал Б.Сувдаагийн гарын үсгийг хуурамчаар зурж, ХААН банкнаас 30 сая төгрөг зээлсэн, мөн захирлаа залилж 15 сая төгрөгөөр үнэлэгдэх машиныг нь зарсан хэрэгт буруутгагдаад байгаа юм.
Д.Энхмандах “Би энэ хэрэгт ямар ч буруугүй. Намайг “Эрдэнэ Суварга” компанийг үүсгэн байгуулсан Д.Бат-Эрдэнэ гэр бүлийн маргаанаас болж гэмт хэрэгт гүтгэж байна” хэмээн олонд мэдээлсэн удаатай. Түүнчлэн тэрээр УИХ-ын гишүүн Д.Очирбат, Ц.Батбаяр, НИТХ-ын тэргүүлэгч Д.Бат-Эрдэнэ, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд нарын авлигын хэргийн тухай мэдээллийг дэлгэж, АТГ-аар шалгуулсан юм.
Улсын яллагч Д.Энхмандахад бусдын өмч хөрөнгийг залилж, онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн яллах дүгнэлт үйлдээд байгаа аж. Түүнд холбогдох шүүх хурлыг ирэх сарын 5-нд хийхээр товложээ.

Б.Алтанцэцэг
0 Сэтгэгдэл