УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
А.Жоли, Б.Питт нууцаар хуримлажээ
Жүжигчин Брэд Питт, Анжелина Жоли нар Францад нууцаар хуримлажээ. 2005 онд "Mr and Mrs Smith" кинонд хамт тоглосноор бие биедээ дурлаж, өдгөө зургаан хүүхдийн эцэг эх болоод байгаа тэднийг гэрлэлээ, хуримаа хийлээ гэдэг мэдээлэл өнгөрсөн хугацаанд олон удаа гарч байсан ч энэ удаа жинхэнээсээ хурим болу, одоо тэд албан ёсны гэр бүл болсон гэдгийг Брэд Питтийн хуруунд гялалзах болсон хуримын бөгж нь баталж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Франц дахь 60 сая ам.долларын үнэтэй эртний шилтгээндээ хуримаа хийж, гэр бүлийнхээ хүрээнд бяцхан бал сараа тэмдэглэсэн хос хоёр Мальтад зургийг нь авч буй шинэ киноныхоо ажилд орохоор ирэхдээ хуримын бөгж зүүсэн байсан нь хэвлэлүүдийн дуранд содон тусчээ.

Холливудын хоёр одын хурим санаанд оромгүй нам гүм, нууцлаг болсон бөгөөд ердөө 22 зочин урьсны дотор зургаан хүүхэд нь багтаж байгаа юм. Анжелина Жолигийн аав ч энэ хуримын тухай юу ч мэдээгүй, сүүлд хэвлэлээс олж хараад охиндоо баяр хүргэжээ. Харин Брэд Питтийн ээж аав, ах дүү нар нь гэр бүлээрээ хуримд уригдан, Францад очоод иржээ.
Б.Питт. А.Жолигийн зургаан хүүхэд хуримд өөр өөрсдийн үүргээ гүйцэтгэсэн гэнэ. Тухайлбал, хоёр том хүү нь ээжийгээ хуримын ёслолд хүргэж ирэх аавын үүргийг гүйцэтгэсэн бол дунд хоёр охин нь ээжийнхээ алхах замд цэцгийн дэлбээ цацжээ. Харин хоёр ихэр нь ээж аавдаа хуримын бөгжийг авчрах үүргийг гүйцэтгэжээ.

А.Жоли хэдхэн сарын өмнө өгсөн ярилцлагадаа хуримын ёслолоо бүх зүйл яг сайхан таарсан үед хүүхдүүдийнхээ санал бодлыг бодолцон хийх болно хэмээн хэлж байсан юм. Тэр ч ёсоор хүүхдүүдийнхээ саналыг харгалзан ийм хурим хийсэн бололтой. А.Жоли Францад хуримаа хийх болно гэж ээждээ амласныхаа дагуу Мирвал хэмээх тансаг шилтгээндээ орших жижиг сүмд хуримын ёслолоо хийжээ. Түүгээр ч зогсохгүй ээжийнхээ хуримын даашинзыг өмссөн ч гэж хэвлэлүүд бичиж байна.

Хэдийгээр хос хоёр хуримаа бүгдээс нууцалж байсан ч Холливудынхан энэ тухай аль хэдийнэ олж мэдээд Твиттер хуудсаараа баяр хүргэсэн мэндчилгээгээр дарж эхэлжээ.
Хоёр жилийн өмнө сүй тавьсан ч сая л нэг хуримаа хийж буй тэдний энэ гэрлэлт Брэд Питтийн хувьд хоёр дахь амьдрал нь бол А.Жолигийн хувьд гурав дахь гэрлэлт нь юм.
Одоо шинэхэн гэр бүлийн хоёр "By the Sea" хэмээх хамтран тоглож буй хоёр дахь киноныхоо ажлаар Мальтад ирээд байна.

"Mr and Mrs Smith" кинонд тэд анх "хуримласан" билээ.

Энэ кинонд тоглосноос хойш бараг 10 жилийн дараа тэд ийн хуримаа хийж байна.

0 Сэтгэгдэл