Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
АН нэр дэвшигч тодруулах журмаа баталлаа
АН-ын ҮЗХ-ны 37 дахь хурал өчигдөр болж, УИХ болон бүх шатны ИТХ-ын сонгуульд нэр дэвшигч тодруулах журмыг хэлэлцжээ. Сонгуулийн тухай шинэ хуульд нийцүүлэн журам өөрчлөгдөх учраас нэлээд нухацтай авч үзжээ. Журмын өөрчлөлтийн төслийг АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат танилцуулсан бол УИХ-ын гишүүн З.Энхболд журмыг тэр чигт нь өөрчлөх төсөл боловсруулснаа хэлжээ. Ерөнхийд нь авч үзвэл тэдний төслүүд хоорондоо уялдсан боловч З.Энхболд гишүүн хуучин журмыг өөрчлөнө гэхээр асуулт их гарах учраас бүрэн өөрчлөх төсөл санал болгосон юм байна. Гэсэн ч ҮЗХ хэлэлцэж ойлголцохыг илүүд үзэн, Д.Эрдэнэбат даргын төсөл дээр хэлэлцүүлэг өрнүүлсэн аж. Түүний танилцуулсан УИХ болон бүх шатны ИТХ-ын сонгуульд нэр дэвшигч тодруулах журмын өөрчлөлт дээр Нийслэлийн Ардчилсан намын дарга Ш.Түвдэндоржоор ахлуулсан ажлын хэсэг ажилласан юм байна.
Ингээд гишүүд удтал хэлэлцсэний эцэст бүх шатны сонгуульд нэр дэвшигч тодруулах журамдаа найман зүйлийн өөрчлөлт оруулахаар санал хураалт явуулжээ. Санал хураалтын үеэр тооллогын комисс ажиллаж, тусгайлан тэмдэглэл хөтлөн, нийт гишүүдийн олонхийн саналаар таван зүйлийн заалт дэмжигдэж, гурван зүйл заалт нь олонхийн дэмжлэг аваагүй байна. АН-ын ҮЗХ энэ сарын 23-нд болох ҮЗХ-ны хурлаараа нэр дэвшигчдээ тодруулах аж.
Г.ДАВАА
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан