“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Н.Номтойбаяр: Онцгой байдлын салбарын цалин, урамшууллын тогтолцоог сайжруулна
ХХААХҮЯ: Хаврын тариалалтад 10 мянган тонн шатахууныг нэг литр тутмыг 3400 төгрөгөөр нийлүүлнэ
Монгол хэл бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 9-10-нд зохион байгуулна
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан
Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана
Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
"Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв
Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ
Хүн төрөлхтөн ”эх дэлхийг идээд” дуусч байна
neeree hereglee tansaglal heterts bgaa shuu,hun bolgon mashin unaj , hemjeegui hog hajgdal hajaad udahgui hogiin sav shig ertuntsed amidrah bhaa
үгүй байлгүй дээ
Хүн төрөлхтөн байгаль дэлхийн нөөцийг ганц ч агшин зогсолгүйгээр тасралтгүй идэж, хэрэглэж, үрж, шатааж байдаг ч байгаль эх тэр болгоныг тодорхой заагт хүртэл бүрэн нөхөж сэргээгээд явдаг. Гэтэл та бидний идэж хэрэглэх, шатааж түлэх хэмжээ нь хэтрээд ирэхээр тэдгээрийг дэлхий эх нөхөн сэргээж чадахгүй болдогийн дээр бид өдөр болгон хэдэн мянган тонноор гаргаж байгаа хог хаягдлыг шингээж чадахгүй болдог. Яг ийм өдөр хэдхэн хоногийн өмнө буюу наймдугаар сарын 19-нд болсон юм. Ингэснээр та бид наймдугаар сарын 19-өөс эхлэн оны эцэс хүртээл өр тавьж амьдарч байна гэсэн үг.

Манай гаригийн хүн ам өдөр ирэх тусам нэмэгдсээр байгаа бол дэлхийн хэмжээ хэвээр. Үүнийг дагаад Хүн төрөлхтөн жил ирэх тусам нөхөн сэргээгддэг нөөцийг урьдахаас илүү хурдан зарцуулдаг болсон. Хэрэв өнгөрсөн жил хүн төрөлхтний хэрэглээ нөхөн сэргээж чадах хэмжээнээс давж гарсан өдөр нь наймдугаар сарын 20-нд таарч байсан бол энэ жил нэг өдөр ухарсан гэдгийг "Global Footprint Network" байгууллагын мэргэжилтнүүд мэдээлэв.
Мэргэжилтнүүдийн тооцсоноор хүн төрөлхтний ашигт малтмал ба түүхийн эдийн хэрэглээг тогтмол нөхөж байхын тулд дэлхий одоо байгаагаас 1,5 дахин том хэмжээтэй байх шаардлагатай болсон. Хамгийн энгийн тооцоо хийж үзэхэд л энэ зууны дундуур гэхэд улам бүр өсөн нэмэгдэж байгаа хүн төрөлхтний түүхий эд, хоол хүнсийг хангахад гурван дэлхий шаардлагатай болно гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна.
Бид одооноос л хэрэглээгээ хязгаарлаж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлж эхлэхгүй бол тун удалгүй дэлхий дээр хүн оршин тогтнох боломжгүй болно.Өөрөөр хэлбэл хүнс, ашигт малтмал, ус хүрэлцээгүй болохтой зэрэгцэн өдөр болгон хэдэн мянган тонноор гарч байгаа хог хаягдлыг хаяг, булах, хадгалах газар байхгүй болно.
Хүмүүсийн хэрэглээ нөөцийн нөхөн сэргэх боломжоос давж гарах өдрийг анх 2000 онд тооцон гаргаж байв. Тэгэхэд, 14 жилийн өмнө энэ өдөөр нь аравдугаар сарын 1-нд таарч байлаа. Гэтэл өнөөдөр наймдугаар сарын 19-нд болж ухарсан. Гэтэл ердөө тавн жилийн өмнө хүн төрөлхтөн дэлхийн нөөц боломжийн ердөө 3/4-ийг л хэрэглэж байв. Дэлхий эхийн өгч чадахаас илүү ихийг, хэтрүүлэн ашигладаг үзэгдэл өнгөрсөн зууны 70-аад онд эхэлжээ.
Нөөц баялагийг нь шавхан хэрэглэх гэдгээр дэлхийд үзүүлдэг та бидний нөлөө хязгаарлагддаггүй гэдгийг санах хэрэгтэй. Бид ой модыг устгахаас эхлээд биологийн төрөл зүйлийг баялагийг цөөрүүлэх гэсэн маш олон сөрөг үр дагавар үлдээж байна.
Гэхдээ одоохондоо хүн төрөлхтний үйл ажиллагаанаас гарч байгаа хамгийн гол сөрөг үзэгдэл нь нүүрсхүчлийн давхар ислийг агаар мандалд маш ихээр ялгаруулж байгаа явдал юм. Харин энэ хий нь өнөөгийн дэлхийн дулаарлыг гол шалтгаан болж байна.

0 Сэтгэгдэл
2014.08.27
2014.08.25