“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Н.Номтойбаяр: Онцгой байдлын салбарын цалин, урамшууллын тогтолцоог сайжруулна
ХХААХҮЯ: Хаврын тариалалтад 10 мянган тонн шатахууныг нэг литр тутмыг 3400 төгрөгөөр нийлүүлнэ
Монгол хэл бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 9-10-нд зохион байгуулна
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан
Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана
Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
"Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв
Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ
Украинд 400 мянга гаруй хүн гэр орноо орхин дүрвэсэн
Украины зүүн мужуудад салан тусгаарлагчид ба Засгийн газрын хүчний хооронд болж байгаа зэвсэгт мөргөлдөөний улмаас орон гэрээ орхин дүрвэсэн хүний тоо 415 мянга 800–д хүрсэн тухай НҮБ-ын Дүрвэгсдийн хэрэг эрхэлсэн Ерөнхий коммисарын удирдах газраас мэдээлэв.

Хамгийн сүүлд хийсэн тодруулгаар зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш 190 мянга гаруй хүн улс Украин дотроо нүүн шилжсэн бол 197 мянга 400 хүн дайны хөлөөс зугатан ОХУ руу гарсан. Ахин 14 мянга 600 хүн Украинаас дүрвэн Польш руу, 13 мянга 883 хүн Беларусь руу гарсан байна.
Дүрвэгсдийн хэрэг эрхэлсэн Ерөнхий коммисарын газрын хэвлэлийн төлөөлөгч Ариан Раммери “Шилжилт хөдөлгөөнд орсон хүмүүсийг бүртгэх төвлөрсөн систем байхгүй зарим хүн ерөөсөө бүртгэлд хамрагдааггүй тул тоо үнээс ч их байж магадгүй гэдгийг бид хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
Орос руу дүрвэн гарсан бараг 200 мянга гаруй хүний 78 мянга нь цагаачийн статус хүссэн өргөдөл гаргасан аж.
НҮБ энэ сарын таванд мэдэгдэл хийхдээ Украины зүүн мужуудаас 117 мянган хүн орон гэрээ орхин өөр мужууд руу нүүж, 168 мянган хүн Орост түр орогнож байна гэсэн юм. Зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш 2000 гаруй хүн алагдаж, 5000 гаруй хүн шархаджээ.

0 Сэтгэгдэл