“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Н.Номтойбаяр: Онцгой байдлын салбарын цалин, урамшууллын тогтолцоог сайжруулна
ХХААХҮЯ: Хаврын тариалалтад 10 мянган тонн шатахууныг нэг литр тутмыг 3400 төгрөгөөр нийлүүлнэ
Монгол хэл бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 9-10-нд зохион байгуулна
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан
Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана
Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
"Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв
Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ
Сирийн цэргийнхэн тусгай ажиллагааны явцад 50 гаруй алан хядагч устгажээ
Башар Асадад үнэнч Сирийн армийнхан Дамаскаас холгүй, уулархаг бүс нутагт тусгай ажиллагаа явуулах үеэр 50 гаруй алан хядагчдыг устгасан байна. Алан хядагчдын дийлэнх нь саудчууд, ливичүүд, йеменчүүд байсан аж. Мөн Ливан уулын орчим алан хядах бүлэглэлийн байрлал руу их буугаар цохилт өгөхтэй зэрэгцэн Дамаскаас хойд зүгт Калямун нутагт агаараас цохилт өгчээ. Энэхүү цэргийн ажиллагааны явцад өөрийгөө Калямуны хаан гэж зарласан Абу Абдалла аль Ираки гэгч алан хядагчийг устгасан байна.
Мөн Туркийн хилийн орчим Туркмен-Барих дахь алан хядагчдын удирдлагын төв рүү агаараас цохилт өгч хоёр ч толгойлогчийг нь устгажээ. Дараа нь Алеппо хотоос хойд зүгт байдаг алан хядагчдын арын хангалтын бааз руу агаараас цохилт өгч 100 гаруй алан хядагч устгасан байна.
Башар Асадад үнэнч Сирийн армийнхан Дамаскаас холгүй, уулархаг бүс нутагт тусгай ажиллагаа явуулах үеэр 50 гаруй алан хядагчдыг устгасан байна. Алан хядагчдын дийлэнх нь саудчууд, ливичүүд, йеменчүүд байсан аж. Мөн Ливан уулын орчим алан хядах бүлэглэлийн байрлал руу их буугаар цохилт өгөхтэй зэрэгцэн Дамаскаас хойд зүгт Калямун нутагт агаараас цохилт өгчээ. Энэхүү цэргийн ажиллагааны явцад өөрийгөө Калямуны хаан гэж зарласан Абу Абдалла аль Ираки гэгч алан хядагчийг устгасан байна.Мөн Туркийн хилийн орчим Туркмен-Барих дахь алан хядагчдын удирдлагын төв рүү агаараас цохилт өгч хоёр ч толгойлогчийг нь устгажээ. Дараа нь Алеппо хотоос хойд зүгт байдаг алан хядагчдын арын хангалтын бааз руу агаараас цохилт өгч 100 гаруй алан хядагч устгасан байна.
0 Сэтгэгдэл
























