Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Л.АМАРСАНАА: Лавлагаатай хүмүүс цахим үнэмлэхээр сонгууль өгнө
Иргэний үнэмлэх шинээр хэвлэх эсэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Л.Амарсанаагаас тодрууллаа.

-Иргэд ямар бичиг баримтаар сонгуульд оролцохыг эцэслэн шийдсэн үү?
-Маргаашийн /өнөөд­рийн/ чуулганы нэгдсэн ху­рал­даанаар тодорхой болно. Тэгээд албан ёсоор яриа өгье.

-Тэгвэл урьдчилсан байд­­лаар хэрхэн шийдэхээр тог­тоод байгаа талаар та мэдээ­лэл өгөөч?
-Ерөнхийдөө бол одоогийн ашиглаж байгаа иргэний үнэмлэхээрээ сонгууль өгнө. Мөн сонгууль өгөх өдөр ху­руу­­ны хээний санг ашиглая.Өө­рөөр хэлбэл, тухайн иргэ­ний бичиг баримтыг давхар баталгаажуулж байна гэсэн үг. Иргэний үнэмлэхээ үрэгдүүл­сэн, сунгалт хийх шаардлагаар лавлагаа авсан иргэдийн хувьд цахим үнэмлэх хэвлэж өгье гэсэн байдалтай байна.

-Цахим үнэмлэх хэвлэхэд асуудалгүй болчихсон уу. Ца­­хим үнэмлэхний бэлдэц­ний чип нь хоосон, прог­рамм хангамж нь таарч тохи­­рохгүй гээд бэрхшээл гарсан?
-Программ хангамж нь бэлэн болчихсон. Чипээ суулгаад, туршаад дуусгавар болж байна. Одоо цахим үнэмлэх хэвлэхэд ямар нэгэн хүндрэл гарахгүй. Өнөөдрийн байдлаар хуваарь ёсоор цахим үнэмлэхний 960 мянган бэлдэц ирчихсэн байх ёстой. Бэлдэц жаахан хоцроод байгаа. Гэхдээ “Бодь интернэшнл” компанийн зүгээс бэлдэцийг нийлүүлэх талаар анхаарал хандуулж, хөөцөлдөж байна.

-Лавлагаатай хүмүүсийн цахим үнэмлэхийг хэвлэхэд бэлдэц нь хангалттай  гэсэн үг үү?
-Тийм ээ. Тавдугаар сарын 1-ний байдлаар 64940 хүн лавлагаа авсан гэсэн тоо гар­сан. Цаашдаа жаахан нэ­мэг­­дэх л байх.

-Та түрүүн сонгууль өгөх өдөр хурууны хээний санг ашиглана гэж ярилаа. СЕХ-ны хурууны хээ уншуулах тоног төхөөрөмж нь хэтэр­хий энгийн байна гээд бас л буруудсан байх аа?
 -Би энэ талаар хэлж мэдэхгүй. Сонгуулийн ерөнхий хороо хариуцсан учраас тэд­нээс тодруулсан дээр болов уу.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан