Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Сурагчийн дүрэмт хувцасны үнэ өөрчлөгдөөгүй
Улсын хэмжээнд 2014-2015 оны хичээлийн жилд 510100 орчим сурагч суралцана. Энэ сарын эхний хагасын байдлаар энэ хичээлийн жилд шаардагдах тоо хэмжээгээр дүрэмт хувцсыг үйлдвэрлэж бэлэн болгосон гэж дүрэмт хувцас үйлдвэрлэгчид мэдээллээ.

Шаардлагатай сурагчийн дүрэмт хувцаснаас өнгөрсөн хичээлийн жилд 497 мянган сурагчийн 38 хувь болох 189000 сурагчийг шинэ дүрэмт хувцсаар хангажээ. Энэ хичээлийн жилд 186104 сурагч шинээр захиалга өгснөөс Улаанбаатар хотод 95007 сурагч, хөдөө орон нутагт 91097 сурагч шинэ дүрэмт хувцас авах аж. Түүнчлэн хичээлийн шинэ жилээр 73.5 хувь буюу 375104 сурагч шинэ дүрэмт хувцас өмсөнө хэмээн албаныхан хэллээ.

Дүрэмт хувцасны худалдаа, борлуулалт Улаанбаатар хотод эхэлсэн. Харин аймаг, нийслэлд энэ сарын 18-31-ны хооронд нийлүүлэх юм. Сурагчийн дүрэмт хувцасны үнэ өнгөрсөн жилийн үнэтэй адил түвшинд байна.

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан дүрэмт хувцас үйлдвэрлэгч үндэсний компаниуд Улаанбаатар хотод Улсын драмын эрдмийн театрын өмнөх талбай, “Аса” циркийн гаднах талбай, Ялалтын талбай, Дүнжингарав худалдааны төвд, Улсын их дэлгүүр “Аса” циркийн хоорондох усан оргилууртай талбайд энэ сарын 18-31-нийг хүртэл өдөр бүр 09-20 цагт сурагчийн дүрэмт хувцас худалдаална. Аймаг бүрт сурагчийн дүрэмт хувцас худалдаалах 2-3 борлуулалтын цэгийг нээж энэ сарын 18-наас эхлэн борлуулалт хийх юм байна.
0 Сэтгэгдэл
snuu ahlah angiin duremt huwtsas hd we
Хамгийн их уншсан