Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ
Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ
С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй
Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
АҮЭБЯ: АИ-95 автобензин болон дизель түлшний үнэ тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр 2 хүүхэд энджээ
Чөлөөтийн эмэгтэй баг Азийн аваргыг зорилоо
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 56 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
Их Британийн хатан хааны урилгаас татгалзав
Испанийн хатан София Их Британийн хатан хаан II Элизаветагийн хаан ширээнд суусны 60 жилийн ойн ёслолд оролцох урилгаас татгалзжээ. Хоёр улс Гибралтарын асуудлаас болж маргаантай байгаа нь ийнхүү нэг хатан нөгөөгийнхөө урилгаас татгалзахад хүргэсэн байна. Гибралтар нь Их Британийн газар нутагт харьяалагддаг хэдий ч тус нутаг дэвсгэрийг Испани ч бас өөрийн нэг хэсэг хэмээн үздэг. Гэтэл Хатан хааны хүү, хунтайж Эдвард, эхнэр Софигийн хамт ирэх сарын 11-13-нд Гибралтард айлчлахаар болсон нь Испанийн дургүйцлийг төрүүлжээ. Испанийн зүгээс энэхүү айлчлалыг эсэргүүцэж байгаа учир хатан хааны их найрын ёслолд оролцохоос татгалзсан байна. Үүнээс гадна Испанийн хатан хааны уригдсан хүлээн авалтын үеэр Гибралтарын нэгэн хамтлаг ирж тоглох нь бүр ч таагүй санагдсан бололтой.
Испанийн эзэн хааны гэр бүл газар нутгийн энэ маргаанаас болж Их Британийн олон ч урилгаас татгалзаж байсан. Тухайлбал, 1981 онд хунтайж Чарльз, Диана гүнж нар бал сараараа Гибралтарт зочлох хөтөлбөр гаргаснаас үүдэн тэдний хуримын урилгыг хүлээн аваагүй юм.
Испанийн хатан София Их Британийн хатан хаан II Элизаветагийн хаан ширээнд суусны 60 жилийн ойн ёслолд оролцох урилгаас татгалзжээ. Хоёр улс Гибралтарын асуудлаас болж маргаантай байгаа нь ийнхүү нэг хатан нөгөөгийнхөө урилгаас татгалзахад хүргэсэн байна. Гибралтар нь Их Британийн газар нутагт харьяалагддаг хэдий ч тус нутаг дэвсгэрийг Испани ч бас өөрийн нэг хэсэг хэмээн үздэг. Гэтэл Хатан хааны хүү, хунтайж Эдвард, эхнэр Софигийн хамт ирэх сарын 11-13-нд Гибралтард айлчлахаар болсон нь Испанийн дургүйцлийг төрүүлжээ. Испанийн зүгээс энэхүү айлчлалыг эсэргүүцэж байгаа учир хатан хааны их найрын ёслолд оролцохоос татгалзсан байна. Үүнээс гадна Испанийн хатан хааны уригдсан хүлээн авалтын үеэр Гибралтарын нэгэн хамтлаг ирж тоглох нь бүр ч таагүй санагдсан бололтой. Испанийн эзэн хааны гэр бүл газар нутгийн энэ маргаанаас болж Их Британийн олон ч урилгаас татгалзаж байсан. Тухайлбал, 1981 онд хунтайж Чарльз, Диана гүнж нар бал сараараа Гибралтарт зочлох хөтөлбөр гаргаснаас үүдэн тэдний хуримын урилгыг хүлээн аваагүй юм.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























