Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа
Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана
Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна
Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо
"Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ
Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна
Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Долоо хоног аялах гэж гараад 16 жилийн дараа гэртээ ирсэн хос
Их Британийн Уэлсэд амьдардаг нэг гэр бүлийн 62-той Клайв Грин ба 60 настай Жейн Грин нар 16 жилийн турш дэлхийн олон орноор тасралтгүй аялсны эцэст гэртээ иржээ. Анхандаа тэд Ирланд, Испани улсуудад долоо хоног амрахтай зэрэгцэн 35 фунтын дарвуулт завиа туршиж үзэхээр шийджээ. Гэтэл санаандгүй зүйл болж ахимаг насны хосууд маань халуураад дэлхийг тойрсон аялал хийж 50 гаруй орноор 16 жилийн турш дарвуулт завиар аялжээ.

Эхнэр, нөхөр хоёр 1998 оны долдугаар сарын 11-нд Уэльсээс гарсан аж. Испанид очсоны дараагаар гэртээ хариад, дараа ахин замд гарах гэж цаг, мөнгө үрэх нь дэмий гэж шийсэн байна. Улмааар аялалаа үргэлжлүүлэн хоёр жилийн дотор Португаль, Гибралтар, Канарын арлууд, Кабо Верде, Барбадосоор аялж үзэв. 2000 онд Гриний гэр бүл Карибын тэнгисийн Сент-Люсия, Сент-Винсент, Гренадин, Гренад, Тринидад ба Тобаго, Мартиник, Доминик, Гваделупа, Антигуа ба Барбуд гэсэн арлуудаар зочилсон төдийгүй Венесуэлээр орж амжсан байна.
Дараа нь аялагч нар АНУ, Канад гэх мэт ахин 17 улсаар зочилжээ.
2002-оос 2005 оны хооронд Гринийхэн Багам, Панам, Номхон далай дахь Галапогосын, Маркизын, Туамоту, Самоа, Тонга, Шинэ Зеланд зэрэг аарлуудыг үзэхэд жил хагас зарцуулаад Фижи, Вануату, Шинэ Каледонмиор орсон байна. Дараагийн зургаан жилийн дотор ахимаг насны аялагчид маань Австрали, Индонези, Сингапур, Малайз, Тайланд, Энэтхэг, Оман, Йемен, Эритрей, Судан, Египет, Кипр, Турк, Грек, Болгар, Румыни улсуудад очиж танилцжээ.
Үүний дараа Испани, Португаль, Ирландаар дамжин энэ сарын 8-нд Уэльсдээ эргэн ирсэн байна.
Аялалын хугацаанд хосууд долоо хоногт ойролцоогоор 130 фунт буюу 216 ам.доллар орчмыг зарцуулдаг байж. Жейн Гриний хэлж байгаагаар аяллын явцад янз бүрийн эд зүйлсээр солилцоо хийх, бартердах шаардлага олон гардаг байсан гэж. Хамгийн ашигтай солилцоог Фижи арал дээр хийсэн гэнэ.
“Арал дээрх омгийнхон дотор англиар ярьдаг нэг ч байгаагүй тул солилцоо хийх гэж үйлээ үзсэн. Гэтэл нэг хүүхэн өөрийнхөө цээжээ нүцэглэн харуулахад бид түүнд лифчик хэрэгтэй байгааг ойлгосон. Тэгээд өөрийнхөө нөөцөнд байсныг өгөөд оронд нь маш их жимс, ногоо авсан бөгөөд бараг сарын турш идсэн дээ” гэж Жейн Грин сонирхуулжээ.
Хосууд хүүхэдгүй болохоор удаан хугацаанд аялалд явахад ямар нэг татлаа түлхээ байгаагүй. Тэд аялалд гарахын тулд хугацаанаасаа өмнө тэтгэвэрт гарцгаасан юм байна. Нөхөр Клайв нь нийтийн үйлчилгээний компанид, Жейн эмнэлэгт ажилладаг байсан аж.
Уэлсийн өмнөд нутагт байдаг Абергавенни дахь хувийн байшингаа тэд аяллын хугацаанд түрээслэсэн.
Клайв Грин “Бид гэртээ ирээд найз нөхөд, төрөл садны хүмүүсээ дахин хараад их баярласан. Бид уг нь ганц хоёр сар болоод дахин уулзана гэж амалж байсан юм” гээд дэлхийг тойрсон аялал хийнэ гэж огт төлөвлөж байгаагүй зүгээр юм ингэж таарсан “Бид хоёрын сүүлийн 16 жилийн амьдрал ийм л байлаа” гэжээ.
Аялал жуулчалын амтанд орсон жуулчин хос удахгүй ахин аялалд гарах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд энэ удаад Европ тивээр аялах аж.
ZariinSan.com

0 Сэтгэгдэл
2014.08.16