Т.Даваадалайг баривчилсан шийдвэрийг “Үндэслэл хангалтгүй“ гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан
Н.Цэрэнсамбуу: ЭТТ иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй, энэ бол гүтгэлэг
Баруун бүсийн хурдан морины уралдааныг Завхан аймагт зохион байгуулна
Хуулийн салбарт "цахимжих" ажил эрчимжиж байна
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
“Монгол генералуудын өдөр” тохиож байна
Баруун бүсийг эрчим хүчний хараат байдлаас гаргана
НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно
М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан
Залуу хуульчид Б.Хурцын хууль бусаар томилсон гэв
Залуу хуульчдын “Хос дэнс” клубийнхэн Б.Хурцыг АТГ-ын дэд даргаар томилсон нь Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж Үндсэн хуулийн цэцэд ханджээ. Энэ талаар тус клубийн тэргүүн А.Гантамир “Манай байгууллага Ерөнхийлөгч болон УИХ, Засгийн газар гэх мэт Үндсэн хуулийн субъект байгууллагуудын томилсон албан тушаалтнуудтай холбоотой томилгоог Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг шалгаж эхэлсэн. Шүүх, прокурор, АТГ, гааль, тагнуул зэрэг байгууллага ч багтана. Эдгээр байгууллагын удирдах албан тушаалтнуудын томилгоог Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг шалгаад АТГ-ын дэд даргаар Б.Хурцыг томилсон нь Үндсэн хууль зөрчсөн байж болзошгүй гэж үзэн Үндсэн хуулийн цэцэд хандаад байна. Учир нь, АТГ-ын дэд дарга Б.Хурц нь АТГ-ын дэд даргын албанд тавигдах хуулийн шаардлагыг биелүүлээгүй болох нь баримтаар нотлогдсон. Түүнийг төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан, эрх зүйч мэргэжилтэй, гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн таван жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй гэх зэрэг таван шаардлагыг хангасан эсэхийг зургаан сарын турш судалсан. Холбогдох бүх байгуулагаас шаардлагатай материалыг авсан. Та бүхэн АТГ-ын цахим хуудсаас Б.Хурцын танилцуулгыг хараарай. Түүнийг хуульч мэргэжилтэй гэсэн байна.
Гэтэл Б.Хурц нь 1999-2000 онд ОХУ-ын Аюулгүй байдлын академид 10 сар суралцаж төгссөн. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн дагуу бол Эрх зүйч мэргэжлийг 10 сард эзэмших боломжгүй” гэв. Ингэж 50 хуульч нэгдэн нэг асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандаж байгаагүй гэдгийг онцолсон юм.
Залуу хуульчдын “Хос дэнс” клубийнхэн Б.Хурцыг АТГ-ын дэд даргаар томилсон нь Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж Үндсэн хуулийн цэцэд ханджээ. Энэ талаар тус клубийн тэргүүн А.Гантамир “Манай байгууллага Ерөнхийлөгч болон УИХ, Засгийн газар гэх мэт Үндсэн хуулийн субъект байгууллагуудын томилсон албан тушаалтнуудтай холбоотой томилгоог Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг шалгаж эхэлсэн. Шүүх, прокурор, АТГ, гааль, тагнуул зэрэг байгууллага ч багтана. Эдгээр байгууллагын удирдах албан тушаалтнуудын томилгоог Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг шалгаад АТГ-ын дэд даргаар Б.Хурцыг томилсон нь Үндсэн хууль зөрчсөн байж болзошгүй гэж үзэн Үндсэн хуулийн цэцэд хандаад байна. Учир нь, АТГ-ын дэд дарга Б.Хурц нь АТГ-ын дэд даргын албанд тавигдах хуулийн шаардлагыг биелүүлээгүй болох нь баримтаар нотлогдсон. Түүнийг төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан, эрх зүйч мэргэжилтэй, гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн таван жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй гэх зэрэг таван шаардлагыг хангасан эсэхийг зургаан сарын турш судалсан. Холбогдох бүх байгуулагаас шаардлагатай материалыг авсан. Та бүхэн АТГ-ын цахим хуудсаас Б.Хурцын танилцуулгыг хараарай. Түүнийг хуульч мэргэжилтэй гэсэн байна. Гэтэл Б.Хурц нь 1999-2000 онд ОХУ-ын Аюулгүй байдлын академид 10 сар суралцаж төгссөн. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн дагуу бол Эрх зүйч мэргэжлийг 10 сард эзэмших боломжгүй” гэв. Ингэж 50 хуульч нэгдэн нэг асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандаж байгаагүй гэдгийг онцолсон юм.
0 Сэтгэгдэл
























