УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Оюутанд олгох тэтгэлгийн журмыг шинэчиллээ
Дээд боловсролын санхүүжилт, суралцагсдын нийгмийн баталгааны тухай болон Боловсролын тухай хуульд “2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн 10 сарын турш сар бүр үндэсний тэтгэлгийг олгох сургалтын байгууллага болон суралцагсдад тавих шаардлага, сард олгох хэмжээ, хугацааг Засгийн газар тогтооно” гэсэн өөрчлөлт орсон. Үүний дагуу суралцагсдад олгох тэтгэлгийн журмыг шинэчилж боловсруулжээ.
Доктор, магистр, бакалаврын хөтөлбөрт өдрийн ангид суралцагч оюутанд тэтгэлэг олгохдоо байгууллага болон суралцагчид тавих шаардлагыг сургалтын байгууллагын төгсөгчдийн судалгаагаар тэтгэлэг олгохоос 2 жилийн өмнөх төгсөгчдийн 30 хувь нь ажлын байртай болсныг баталгаажуулсан байх, сургалтын байгууллага нь удирдлагын мэдээллийн нэгдсэн систем нэвтрүүлсэн байх, суралцагч хичээлийн жилийн нэг улиралд 10-12 багц цагийн хичээл судалж, дүгнүүлсэн байх, хичээлийн жилийн өмнөх улирлын голч дүн, дипломын голч дүнг тус тус харгалзах, сургууль өөрийн сургуулийн нэрэмжит тэтгэлэг олгодог байх зэргээр тусгалаа.
Тиймээс шинээр нэмэгдсэн дээрх шаардлагуудыг хангасан сургууль болон суралцагч нь үндэсний болон урамшууллын тэтгэлгийг авах эрхтэй болох юм.
Дээд боловсролын санхүүжилт, суралцагсдын нийгмийн баталгааны тухай болон Боловсролын тухай хуульд “2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн 10 сарын турш сар бүр үндэсний тэтгэлгийг олгох сургалтын байгууллага болон суралцагсдад тавих шаардлага, сард олгох хэмжээ, хугацааг Засгийн газар тогтооно” гэсэн өөрчлөлт орсон. Үүний дагуу суралцагсдад олгох тэтгэлгийн журмыг шинэчилж боловсруулжээ.Доктор, магистр, бакалаврын хөтөлбөрт өдрийн ангид суралцагч оюутанд тэтгэлэг олгохдоо байгууллага болон суралцагчид тавих шаардлагыг сургалтын байгууллагын төгсөгчдийн судалгаагаар тэтгэлэг олгохоос 2 жилийн өмнөх төгсөгчдийн 30 хувь нь ажлын байртай болсныг баталгаажуулсан байх, сургалтын байгууллага нь удирдлагын мэдээллийн нэгдсэн систем нэвтрүүлсэн байх, суралцагч хичээлийн жилийн нэг улиралд 10-12 багц цагийн хичээл судалж, дүгнүүлсэн байх, хичээлийн жилийн өмнөх улирлын голч дүн, дипломын голч дүнг тус тус харгалзах, сургууль өөрийн сургуулийн нэрэмжит тэтгэлэг олгодог байх зэргээр тусгалаа.
Тиймээс шинээр нэмэгдсэн дээрх шаардлагуудыг хангасан сургууль болон суралцагч нь үндэсний болон урамшууллын тэтгэлгийг авах эрхтэй болох юм.
0 Сэтгэгдэл
























