Т.Даваадалайг баривчилсан шийдвэрийг “Үндэслэл хангалтгүй“ гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан
Н.Цэрэнсамбуу: ЭТТ иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй, энэ бол гүтгэлэг
Баруун бүсийн хурдан морины уралдааныг Завхан аймагт зохион байгуулна
Хуулийн салбарт "цахимжих" ажил эрчимжиж байна
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
“Монгол генералуудын өдөр” тохиож байна
Баруун бүсийг эрчим хүчний хараат байдлаас гаргана
НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно
М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан
Нийслэлийн цэцэрлэгчдийг АНУ-д дадлагажуулахаар боллоо
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл
өнөөдөр АНУ-ын Денвер хот дахь өргөмжит консул Жеймс Вагенлендер
тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Жеймс
Вагенлендер Засаг даргатай дахин уулзсандаа баяртай байгаагаа
илэрхийлээд “Нисэхээс ирэх замдаа та бүхний хийж буй ажлыг харлаа. Жил
ирэх бүр Улаанбаатар хот шинэчлэгдэн өөрчлөгдөж байна. Маш их ажил хийж
байгааг тань харахад сайхан байна”гэлээ. Засаг дарга хариуд нь Бидний
хийж буй ажлыг анзаарч өндөөр үнэлж байгаад баярлалаа. Гэтэл сүүлийн 2
жилд маш их бороотой байгаа тул бүтээн байгуулалтын улиралд борооны
завсраар л ажлаа амжуулж байна гээд өнгөрсөн жилийн уулзалтаар ярисан
асуудлуудыг тодруулан ярих боломж олдоно гэдэгт найдаж байгаагаа
илэрхийллээ. Өргөмжит консул “Хамгийн эхэнд танд дуулгах сайханмэдээ бол
бид сурагч солилцооны хөтөлбөрт зориулж сан нээсэн бөгөөд энэ санд 70
мянга гаруй доллар цуглараад байна. Сан босгох үйл ажиллагаанд Денвер
хотын цэцэрлэгт хүрээлэн маш идэвхтэй оролцсон гэдгийг танд дуулгая. Энэ
удаагийн уулзалтаар Денвер хотын дарга Майкл Ханкүүкийн 2015 оны
айлчлал, сурагч солилцооны хөтөлбөр, барилгын мэргэжлээр Колорадогийн их
сургуульд оюутан сургах, Денвер хотын цэцэрлэгт хүрээлэнд цэцэрлэгч
дадлагажуулах, үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр өнгөрсөн жилээс ярьсан
ажлуудынхаа талаар ярилцах таны саналыг дэмжиж байна гэсэн юм.
Улаанбаатар Денвер хотууд нь эгч дүүгийн найрамдалт хотууд бөгөөдхотын дүрэм боловсруулах, сурагч солилцоо, цэцэрлэгт хүрээлэн байгуулах тал дээр хамтран ажиллаж байгаа юм. Энэ удаагийн уулзалтаар Колорадогийн их сургуульд Денвер хотын зардлаар 2, Улаанбаатар хотын зардлаар 1 оюутныг барилгын чиглэлээр сургах, Улаанбаатар хотоос 2 мэргэжилтнийг Денвер хотын захиргаанд дадлага хийлгэх, 2 цэцэрлэгчийг Денвер хотын цэцэрлэгт хүрээлэнд дадлагажуулах, үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр хамтран ажиллах талаар харилцан тохиролцло

0 Сэтгэгдэл