Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Маргарет Тэтчер марканд мөнхөрлөө
Их Британийн Хатан хааны шуудангийн газар түүхэндээ анх удаа тус улсын Ерөнхий сайд агсан Маргарет Тэтчерт  зориулж марк гаргажээ. Нэгдүгээр зэрэглэлд /маркны дээд ангилал/ оруулсан уг маркан дээр Тетчерийн хөргийг өнгөтөөр дүрсэлсэн байна.

Шуудангийн төлбөрийг илтгэх улсын энэ тэмдэг нь сайд нарын танхимын тэргүүн агснуудын найман хөргөөс бүрдсэн маркны цувралд багтаж байгаа аж. Уг маркийг Британийн Ерөнхий сайдын албан бичиг хэрэг бий болсны 200 жилийн ойд зориулан гаргажээ.

“Их Британи бол ардчиллын өлгий орнуудын нэг юм, бид олон зууны туршид үндэсний болоод дэлхийн түүхэнд томоохон үүрэг гүйцэтгэсэн найман Ерөнхий сайд сонгожээ” гэж Хатан хааны шуудангийн газрын албан ёсны төлөөлөгч Эндрю Хаммонд ярьсан байна.

Тэтчерээс гадна Уинстон Черчилль, Гарольд Вильсон, Клемент Эттли, Уильям Глэдстоун, бага Уильям Питт, Роберт Пиль, Чарльз Грей нарын хөрөг бүхий марк гаргажээ.

Маргарет Тэтчер Нэгдсэн Вант Улсын Ерөнхий сайдын албыг 1979 оны тавдугаар сараас 1999 оны арваннэгдүгээр сар хүртэл хашсан билээ. Төмөр хатагтай 2013 оны дөрөвдүгээр сард Лондон хотод таалал төгссөн юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан