Т.Даваадалайг баривчилсан шийдвэрийг “Үндэслэл хангалтгүй“ гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан
Н.Цэрэнсамбуу: ЭТТ иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй, энэ бол гүтгэлэг
Баруун бүсийн хурдан морины уралдааныг Завхан аймагт зохион байгуулна
Хуулийн салбарт "цахимжих" ажил эрчимжиж байна
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
“Монгол генералуудын өдөр” тохиож байна
Баруун бүсийг эрчим хүчний хараат байдлаас гаргана
НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно
М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан
Анхны архигүй клуб МЗХ-той хамтарч ажиллана гэв
Шинэчлэлийн Засгийн газар, Эрүүл мэндийг дэмжих сангийн санхүүжилтээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Эрүүл идэвхтэй амьдралын клубын хамт олон III, IV хорооллын эхэнд “Залуус 21” клуб байгуулсан. Архигүй анхны клуб хэмээн нээлтээ хийсэн энэ газрын байранд “Зурагт” хэмээх хүнсний зах үйл ажиллагаа явуулах болжээ.
Энэ талаар Эрүүл идэвхтэй амьдрал клубын зөвлөх Ж.Цогтсугараас тодруулахад “Манайх хаалгаа бариагүй. Түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байгаад больсон. Архи дарс зарж, ашиг олдоггүй тул түрээсийнхээ төлбөрийг төлж чадахгүйд хүрсэн. Сард 10 сая төгрөгийн түрээс төлж, ажилтнуудын цалин, урсгал зардалд 4-5 сая төгрөг зарцуулдаг. Ингэхээр ашиг олох нь байтугай гаргаж буй зардлаа ч нөхөж чадахгүй. Гэхдээ бид энэ асуудлаа Монголын залуучуудын холбоонд дуулгахад нааштай хүлээж авсан тул тэднийхтэй хамтран үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх болсон. Тоног төхөөрөмжөө авчраад байна. Залуучуудын холбоо байр гаргаж өгнө, түрээсийн төлбөр авахгүй гэсэн. Бид ийнхүү залуучуудын төлөө, архигүй нийгмийн төлөө хамтран ажиллахаар болоод байна” гэлээ. Харин МЗХ-ны ажилтнаас тодруулахад “Шийдвэр нь албан ёсоор гараагүй байгаа” хэмээв.
Шинэчлэлийн Засгийн газар, Эрүүл мэндийг дэмжих сангийн санхүүжилтээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Эрүүл идэвхтэй амьдралын клубын хамт олон III, IV хорооллын эхэнд “Залуус 21” клуб байгуулсан. Архигүй анхны клуб хэмээн нээлтээ хийсэн энэ газрын байранд “Зурагт” хэмээх хүнсний зах үйл ажиллагаа явуулах болжээ.Энэ талаар Эрүүл идэвхтэй амьдрал клубын зөвлөх Ж.Цогтсугараас тодруулахад “Манайх хаалгаа бариагүй. Түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байгаад больсон. Архи дарс зарж, ашиг олдоггүй тул түрээсийнхээ төлбөрийг төлж чадахгүйд хүрсэн. Сард 10 сая төгрөгийн түрээс төлж, ажилтнуудын цалин, урсгал зардалд 4-5 сая төгрөг зарцуулдаг. Ингэхээр ашиг олох нь байтугай гаргаж буй зардлаа ч нөхөж чадахгүй. Гэхдээ бид энэ асуудлаа Монголын залуучуудын холбоонд дуулгахад нааштай хүлээж авсан тул тэднийхтэй хамтран үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх болсон. Тоног төхөөрөмжөө авчраад байна. Залуучуудын холбоо байр гаргаж өгнө, түрээсийн төлбөр авахгүй гэсэн. Бид ийнхүү залуучуудын төлөө, архигүй нийгмийн төлөө хамтран ажиллахаар болоод байна” гэлээ. Харин МЗХ-ны ажилтнаас тодруулахад “Шийдвэр нь албан ёсоор гараагүй байгаа” хэмээв.
0 Сэтгэгдэл
























