Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана
Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна
Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо
"Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ
Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна
Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
ЭМЯ: Ханиад томуу ихэссэн тул сурагчдын амралтанд зохицуулалт хийх эсэхийг хэлэлцэж байна
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Жүжигчин Д.Баттөмөр: Шинэ киногоо гэр бүлдээ хайртай бүх хүмүүст зориулж бүтээсэн

-Танд энэ өдрийн мэндийг хүргье. Шинэ уран бүтээлийнхээ талаар уншигчдадаа хуваалцвал?
-"Ээжээ надтай гэрлээч" киногоо үзэгч түмэн олондоо хүргэхэд бэлэн болоод байна. Тус киноныхоо нээлтийг наймдугаар сарын 15-нд Тэнгис, Өргөө, Соёмбо кино театруудад хийнэ. Энэхүү бүтээлийг "Милл" фильм, "Улаанбаатар" фильм, "Монгол" фильмийн хамт олон маань хамтран бүтээлээ.
Зураг авалт, өнгө дуу, хөгжим шуум Бээжинд хийгдсэн. Үүгээр бусад дэлгэцийн бүтээлүүдээсээ ялгарах нэг давуу талтай. Энэ нь дэлхийн аль ч улсын кино наадам мөн фестивальд оролцох боломжтой болж байгаа юм.
Киноны гол дүрд жүжигчин Ч.Ундрал, жүжигчин миний бие мөн продюссероор ажилласан. СТА Б.Анхбаяр, СТА У.Батбаатар ахын хүү Б.Анхбаяр, жүжигчин Б.Хулан нар тоглосон. "Улаанбаатар" фильмын зураглаач Б.Отгонзориг, "Монгол" фильм хоёрдугаар найруулга, эвлүүлгийн ажлыг гүйцэтгэлээ. "Милл" фильм маань киноны зохиол, найруулга дээр ажилласан.

"Милл фильм"-ийн хувьд энэ удаагийн бүтээл нь дөрөвдэх нь. 2011 онд орлого ашигаараа тэргүүлсэн “Ээжийн дайсан” кино, “Шарталт” киног үзэгчдийн хүртээл болгосон. Үүний дараа өнгөрсөн онд нэлээд шуугианыг тариад авсан “Микроны босс” киног бүтээсэн баг хамт олон шинэ уран бүтээлдээ бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаа. 2015 онд Хонгкогт болох кино фестивальд сойхоор төлөвлөн ажиллаж байна.
-“Ээжээ надтай гэрлээч” гээд киноны нэр их сонирхол татаж байна?
-Хүний амьдралын хамгийн үнэ цэнэтэй зүйл бол гэр бүл. Гэр бүл оршин тогтнох үндэс нь юу вэ, үнэ цэнэ нь юу вэ? гэдгийг л уран бүтээлчид бид бүхэн үзэгчддээ, хосуудад энэ мессежийг өгье гэсэн зорилготой бүтээсэн. Киноныхоо утга агуулгатай нийцүүлж уг нэрийг өгсөн. Манай фэйсбүүк хуудсанд "яасан эвгүй нэртэй юм бэ, Ээжээ надтай гэрлээч байх даа яахав дээ" гэсэн сэтгэгдлийг маш ихээр бичиж үлдээсэн байна лээ. Киноны трейлер телевиз, сайтуудаар цацагдаад эхэлчихлээ. Үүнийг үзээд нэрний учиг тайлагдаж байгаа байх.

Гэр бүлдээ хайртай бүх хүмүүс, үнэ цэнийг мэдэрдэг хосуудаа монголын уран бүтээлчдийн хамтарсан бүтээлийг дүгнэж, дүн тавих бүрэн боломжтой. Түүнчлэн дэлхийн киноны стандартанд нийцсэн анхны гэж хэлж болох бүтээлийг үзэх болно гэж хэлмээр байна. Энэ дашрамд үзэгчиддээ дуулгахад, энэхүү шинэ дэлгэцийн бүтээлийг нэрийг нь шууд утгаар нь ойлгох хэрэггүй гэдгийг сануулж хэлье. Киног үзэж цаад утгыг нь тайлсны дараа яагаад “Ээжээ надтай гэрлээч” хэмээн нэрлэснийг ойлгож тайлах юм.
"Милл кино компани" болон "Монголфилм групп", "Улаанбаатар" фильм"-ийн хамтын бүтээл "Ээжээ надтай гэрлээч" уран сайхны кино энэ сарын 15-наас эхлэн кино театруудын дэлгэцнээ гарч үзэгчдийн хүртээл болох билээ. Тун удахгүй нээлтээ хийх гэж буй энэхүү дэлгэцийн бүтээлийн сонин хачинаас уншигч та бүхэндээ дуулахаар жүжигчин Д.Баттөмөртэй цөөн хором ярилцлаа.

0 Сэтгэгдэл