УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Нөхрийнхөө цогцостой нэг жил хамт амьдарсан бэлбэсэн эхнэр
Луизиана мужийн Лафайетт хотын иргэн өөрийн нөхрийн сүүлчийн хүслийг биелүүлэхийн тулд түүний цогцостой нэг жилийн турш хамт амьдарсан байна. Бэлбэсэн эхнэрийн ярьснаар нөхөр нь нас барахдаа надаар шувуу хооллоорой гэж хүссэн гэнэ.

“Миррор”-т мэдээлснээр АНУ-ын Лайфайетт хотын иргэн 54 настай Ила Соломоны гэрээс түүний нөхөр дэлхийн хоёрдугаар дайны ахмад дайчин 88 настай Жеральд Гаванын цогцосыг олжээ. Цагдаагийнханд эмэгтэй миний нөхөр таван өдрийн өмнө нас барсан хэмээн мэдээлсэн ч цагдаагийнхан болоод эмнэлгийн шинжээчдийн үзсэнээр түүний нөхөр 10 гаруй сарын өмнө нас барсан нь тогтоогдсон байна. Ила мөрдөн байцаалтын үеэр өөрийн нөхөр Жеральдын цогцостой бараг жил хамт амьдарсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ. “Би нөхрийнхөө сүүлчийн хүсэлтийг л биелүүлэхийг хүссэн юм” гэв. Ахмад дайчны сүүлчийн хүсэл нь ердөө л шувууны хоол болох байжээ. 54 настай Соломоныг Луизиана хотын хуулийг зөрчсөн хэргээр буруутгаад байгаа юм. Харин Соломон гэгч эмэгтэй чухам яагаад ийм хэрэг хийх болсноо хэвлэлийнхэнд ярьж, бүүр бичлэг хийхийг зөвшөөрсөн гэнэ.

Соломон хэвлэлийнхэнд ярихдаа “ Би АНУ-ын төлөө ийм их зүйл хийж бүтээсэн хүн нас барсныхаа дараа өөрийнхөө ганц хүслийг биелүүлэх эрхтэй гэж бодсон учраас л ийм алхам хийсэн. Тэр маань зүгээр шувууны хоол болохыг хүссэн юм шүү. Би түүний хүслийг биелүүлэхийн тулд уг нь хээр хамт явж, нас барахад нь хээр тавихсан гэж хүсч байлаа. Гэвч тэр маань гэртээ нас барсан. Тиймээс би хаалга цонхоо онгойлгоод түүний цогцсоор шувуу хооллохыг л хүлээдэг байлаа” гэжээ. Тус хэрэг дээр ажиллаж байгаа цагдаагийн ахмад Лафайетт орон нутгийн хэвлэлд өнөөдрийг хүртэл настны нас барсан шалтгааны тогтоогоогүй байна гэсэн аж. Хэргийн гол учир нь нас барсан хөгшний тэтгэвэр тэтгэмжийг түүний бэлбэсэн эхнэр өнөөдрийг хүртэл авч байсан аж. Харин одоо энэ бүх өрөө төлөхийн тулд өөрөө зээл авах шаардлагатай болсон хэмээн ярьж байгаа гэнэ.

0 Сэтгэгдэл