Т.Даваадалайг баривчилсан шийдвэрийг “Үндэслэл хангалтгүй“ гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан
Н.Цэрэнсамбуу: ЭТТ иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй, энэ бол гүтгэлэг
Баруун бүсийн хурдан морины уралдааныг Завхан аймагт зохион байгуулна
Хуулийн салбарт "цахимжих" ажил эрчимжиж байна
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
“Монгол генералуудын өдөр” тохиож байна
Баруун бүсийг эрчим хүчний хараат байдлаас гаргана
НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно
М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан
Солонгосын Ассамблейн төлөөлөгч айлчиллаа
Бүгд найрамдах Солонгос улсын Үндэсний Ассамблейн Гадаад бодлого, үндэсний нэгдлийн байнгын хорооны дарга Юү Ки Жүн тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчиллаа. Тэднийг УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж хүлээн авч уулзжээ. Энэ жил манай хоёр улс дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож буй юм. Р.Гончигдорж солонгосын төлөөлөгчдийг хүлээн авч уулзсанд ноён Юү Ки Жүн талархаад хоёр улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Ноён Юү Ки Жүн нь БНСУ-ын эрх баригч Сенүри намын гишүүн. Пусаны Сөгү тойргоос Үндэсний Ассамблейд гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа эрхэм аж. Тэднийг хүлээн авах уулзалтад УИХ-ын гишүүн Г.Батхүү, Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Ганболд, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар нар болон албаны бусад хүн оролцжээ.

0 Сэтгэгдэл