Т.Даваадалайг баривчилсан шийдвэрийг “Үндэслэл хангалтгүй“ гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан
Н.Цэрэнсамбуу: ЭТТ иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй, энэ бол гүтгэлэг
Баруун бүсийн хурдан морины уралдааныг Завхан аймагт зохион байгуулна
Хуулийн салбарт "цахимжих" ажил эрчимжиж байна
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
“Монгол генералуудын өдөр” тохиож байна
Баруун бүсийг эрчим хүчний хараат байдлаас гаргана
НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно
М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан
Туркт Ерөнхийлөгчийн анхны шууд сонгууль болж байна
Турк улсын түүхэн дэх Ерөнхийлөгчийн анхны шууд сонгууль өчигдөр эхэллээ. Үүнээс өмнө Туркийн Ерөнхийлөгчийг парламентын гишүүд сонгодог байсан юм. Сонгох хэлбэрийг өөрчилснөөр 53 сая хүн саналаа өгч шинэ Ерөнхийлөгчөө сонгож байна. Энэ сонгуульд одоогийн Ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган, сөрөг хүчний гурван намын дэмжлэг авсан Экмеледдин Ихсаноглу, курдуудыг дэмжигч Ардын ардчилсан намаас дэвшсэн Селахаттин Демирташ гэсэн гурван нэр дэвшигч өрсөлдөж байгаа.
Туркийн парламентын дарга Жемиль Чичек Анкара хотноо саналаа өгсний дараагаар “Өнөөдөр хэн ч сонгогдсон бай бүгд сонгогдсон Ерөнхийлөгчийг хүлээн зөвшөөрч маргааш ямар ч эсэргүүцэл, маргаан эхлүүлэлгүйгээр түүнд “Ноён Ерөнхийлөгч” гэж хэлцгээе. Харамсалтай нь сонгуулийн дараа маргаан, мэтгэлцээн эхлүүлдэг зуршил бидэнд байдаг. Одоо харин бүгд ардчилсан үнэт зүйлсээ хүндэлцгээе” гэжээ.
Туркийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялахын тулд аль нэг нэр дэвшигч нь 50-иас илүү хувийн санал авах ёстой. Ингээгүй тохиолдолд наймдугаар сарын 24-нд хоёр дахь шатны сонгууль явагдана.
Сонгуульд ялах магадлал хамгийн өндөр нэр дэвшигч нь Ерөнхий сайд Эрдоган. Эрдоганы хувьд гурван удаа дараалан Ерөнхий сайдаар ажилласан тул цаашид хуулийн дагуу албан тушаалаа орхих ёстой. Иймд түүний хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөн ялах нь их улс төрд үлдэх цорын ганц зам юм.
Турк улсын түүхэн дэх Ерөнхийлөгчийн анхны шууд сонгууль өчигдөр эхэллээ. Үүнээс өмнө Туркийн Ерөнхийлөгчийг парламентын гишүүд сонгодог байсан юм. Сонгох хэлбэрийг өөрчилснөөр 53 сая хүн саналаа өгч шинэ Ерөнхийлөгчөө сонгож байна. Энэ сонгуульд одоогийн Ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган, сөрөг хүчний гурван намын дэмжлэг авсан Экмеледдин Ихсаноглу, курдуудыг дэмжигч Ардын ардчилсан намаас дэвшсэн Селахаттин Демирташ гэсэн гурван нэр дэвшигч өрсөлдөж байгаа. Туркийн парламентын дарга Жемиль Чичек Анкара хотноо саналаа өгсний дараагаар “Өнөөдөр хэн ч сонгогдсон бай бүгд сонгогдсон Ерөнхийлөгчийг хүлээн зөвшөөрч маргааш ямар ч эсэргүүцэл, маргаан эхлүүлэлгүйгээр түүнд “Ноён Ерөнхийлөгч” гэж хэлцгээе. Харамсалтай нь сонгуулийн дараа маргаан, мэтгэлцээн эхлүүлдэг зуршил бидэнд байдаг. Одоо харин бүгд ардчилсан үнэт зүйлсээ хүндэлцгээе” гэжээ.
Туркийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялахын тулд аль нэг нэр дэвшигч нь 50-иас илүү хувийн санал авах ёстой. Ингээгүй тохиолдолд наймдугаар сарын 24-нд хоёр дахь шатны сонгууль явагдана.
Сонгуульд ялах магадлал хамгийн өндөр нэр дэвшигч нь Ерөнхий сайд Эрдоган. Эрдоганы хувьд гурван удаа дараалан Ерөнхий сайдаар ажилласан тул цаашид хуулийн дагуу албан тушаалаа орхих ёстой. Иймд түүний хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөн ялах нь их улс төрд үлдэх цорын ганц зам юм.
0 Сэтгэгдэл
























