УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Боловсролын салбарын туршилтууд энэ хичээлийн жилээс хэрэгжинэ
Шинэчлэлийн Засгийн газраас Боловсролын салбарт хийгдэж буй шинэчлэлийн дагуу өнгөрсөн хичээлийн жилд улсын хэмжээний ерөнхий боловсролын лаборатор 40 сургуульд шинэ хөтөлбөр туршилтаар явуулсан. Хичээлийг хүүхдэд илүү сонирхолтой байдлаар хүргэх, тэдэнд зөвхөн багш заах бус, сурагчдын авьяаст тулгуурлан чадварыг нь хөгжүүлэх мөн хүүхдийн үнэлгээгээр багшийг үнэлэх зэрэг шинэ хэлбэр нэвтрүүлсэн. Тэгвэл уг хөтөлбөр үр дүнтэй хэрэгжсэн учир энэ хичээлийн жилээс 1-5 дугаар ангид улс даяар шинэчилсэн хөтөлбөрөөр хичээллэхээр болсон. Тиймээс боловсролын шат шатны байгууллагууд хичээлийн жил эхлэх дөхсөн энэ үед эрчимтэй ажиллаж байна.
Энэ удаагийн сургалтын хөтөлбөр шинэчлэлийг багтаасан сурах бичигт анх удаа багш нарын саналыг нэгтгэсэн гэдгээрээ онцлогтой. Мөн сурах бичиг бүр хүүхдэд очих нэг хувилбар болон багшид зориулсан гарын авлагатай аж. Шинэ сурах бичгээр хичээл явуулахын тулд орон нутгийн бага ангийн багш нарыг бэлтгэх, заах аргын сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулж байгаа аж.
Сурах бичгүүдийг хэвлүүлж, бэлэн болгосон учраас энэ сарын 25-наас сургуулиудад тараах нь. Дунд болон ахлах ангиудад ч энэ хичээлийн жилээс шинэчилсэн хөтөлбөрийг туршихаар зэхэж байна.
Дээд боловсролын хувьд энэ жилээс шинэчилсэн хөтөлбөрийн дагуу хичээл явагдана. Хүүхдүүд сургуулиа төгсмөгцөө мэргэжил сонгодог байсан бол энэ жилээс зөвхөн салбар чиглэлээ сонгоно. Тухайлбал, хуульч болох хүсэлтэй бол эхний хоёр жил нийгмийн ухааны ерөнхий мэдлэгийн хичээл үзээд гурав дахь жилээсээ сонирхлынхоо дагуу мэргэжлээ сонгож, нарийн мэргэжлийн хичээлүүдээ судлах нь. Энэ шинэчлэлийг хийснээр 800 гаруй мэргэжлийн чиглэл байсныг цөөлж, давхардлыг арилган 200 гаруй болгосон байна. Ийнхүү боловсролын шат шатны салбарт хийх шинэчлэлийн ажилд Боловсрол, шинжлэх ухааны сайд болоод яамныхан анхааран ажиллаж байгаа аж.
Шинэчлэлийн Засгийн газраас Боловсролын салбарт хийгдэж буй шинэчлэлийн дагуу өнгөрсөн хичээлийн жилд улсын хэмжээний ерөнхий боловсролын лаборатор 40 сургуульд шинэ хөтөлбөр туршилтаар явуулсан. Хичээлийг хүүхдэд илүү сонирхолтой байдлаар хүргэх, тэдэнд зөвхөн багш заах бус, сурагчдын авьяаст тулгуурлан чадварыг нь хөгжүүлэх мөн хүүхдийн үнэлгээгээр багшийг үнэлэх зэрэг шинэ хэлбэр нэвтрүүлсэн. Тэгвэл уг хөтөлбөр үр дүнтэй хэрэгжсэн учир энэ хичээлийн жилээс 1-5 дугаар ангид улс даяар шинэчилсэн хөтөлбөрөөр хичээллэхээр болсон. Тиймээс боловсролын шат шатны байгууллагууд хичээлийн жил эхлэх дөхсөн энэ үед эрчимтэй ажиллаж байна. Энэ удаагийн сургалтын хөтөлбөр шинэчлэлийг багтаасан сурах бичигт анх удаа багш нарын саналыг нэгтгэсэн гэдгээрээ онцлогтой. Мөн сурах бичиг бүр хүүхдэд очих нэг хувилбар болон багшид зориулсан гарын авлагатай аж. Шинэ сурах бичгээр хичээл явуулахын тулд орон нутгийн бага ангийн багш нарыг бэлтгэх, заах аргын сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулж байгаа аж.

0 Сэтгэгдэл