Т.Даваадалайг баривчилсан шийдвэрийг “Үндэслэл хангалтгүй“ гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан
Н.Цэрэнсамбуу: ЭТТ иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй, энэ бол гүтгэлэг
Баруун бүсийн хурдан морины уралдааныг Завхан аймагт зохион байгуулна
Хуулийн салбарт "цахимжих" ажил эрчимжиж байна
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
“Монгол генералуудын өдөр” тохиож байна
Баруун бүсийг эрчим хүчний хараат байдлаас гаргана
НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно
М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан
Барилгын зарим тусгай зөвшөөрлийг ТББ-аас олгохоор боллоо
Барилга, хот байгуулалтын яамнаас хувийн хэвшилд олгодог үйл ажиллагааны хэд хэдэн төрлийн зөвшөөрлийг тус салбарын төрийн бус байгууллагаар дамжуулан гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх гэнэ. Засгийн газар дараах төрлийн үйлчилгээний эрхийг яамнаас шилжүүлэх тогтоол гаргахаар болжээ. Үүнд, хот байгуулалтын баримт бичиг, барилга байгууламжийн зураг, төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл багтана. Энэ чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлснээр барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хууль тогтоомжид заасан салбарын техникийн бодлого боловсруулж, нэвтрүүлэх болон бусад өргөн хүрээний асуудалд илүү анхаарч ажиллах, бодлогоо барьж, төсөл хөтөлбөр санаачлан ажилласнаар хүний эрүүл мэнд, амь нас, байгаль орчинд сөрөг нөлөөгүй барилга байгууламж барьж, чанар аюулгүй байдал хангагдана гэж үзжээ.
Дээр дурдсан чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх гэрээнд талуудын хүлээх үүрэг хариуцлага, санхүүгийн асуудлыг тодорхой тусгаж, гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайханд даалгав.
Барилга, хот байгуулалтын яамнаас хувийн хэвшилд олгодог үйл ажиллагааны хэд хэдэн төрлийн зөвшөөрлийг тус салбарын төрийн бус байгууллагаар дамжуулан гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх гэнэ. Засгийн газар дараах төрлийн үйлчилгээний эрхийг яамнаас шилжүүлэх тогтоол гаргахаар болжээ. Үүнд, хот байгуулалтын баримт бичиг, барилга байгууламжийн зураг, төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл багтана. Энэ чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлснээр барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хууль тогтоомжид заасан салбарын техникийн бодлого боловсруулж, нэвтрүүлэх болон бусад өргөн хүрээний асуудалд илүү анхаарч ажиллах, бодлогоо барьж, төсөл хөтөлбөр санаачлан ажилласнаар хүний эрүүл мэнд, амь нас, байгаль орчинд сөрөг нөлөөгүй барилга байгууламж барьж, чанар аюулгүй байдал хангагдана гэж үзжээ. Дээр дурдсан чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх гэрээнд талуудын хүлээх үүрэг хариуцлага, санхүүгийн асуудлыг тодорхой тусгаж, гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайханд даалгав.
0 Сэтгэгдэл
























