Т.Даваадалайг баривчилсан шийдвэрийг “Үндэслэл хангалтгүй“ гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан
Н.Цэрэнсамбуу: ЭТТ иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй, энэ бол гүтгэлэг
Баруун бүсийн хурдан морины уралдааныг Завхан аймагт зохион байгуулна
Хуулийн салбарт "цахимжих" ажил эрчимжиж байна
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
“Монгол генералуудын өдөр” тохиож байна
Баруун бүсийг эрчим хүчний хараат байдлаас гаргана
НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно
М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан
“Ховд-2014 бага олимп”-д 1500 тамирчин өрсөлдөж байна
Монгол Улсын Засгийн газар, ССАЖЯ, Монголын Үндэсний олимпийн хороо, Ховд аймгийн ЗДТГ хамтран “Ховд-2014 бага олимп” спортын наадмыг Ховд аймагт энэ сарын 6-10-ны хооронд зохион байгуулж байна.
“Амжилтын оргил өөд” уриатай бага олимп нь иргэдийн спортоор хичээллэх идэвх санаачлага, оюун ухаан сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, өсөх ирээдүйтэй тамирчдын авьяасыг нээн илрүүлэх, шилдэг тамирчдыг дэмжих, үндэсний спортын орхигдож буй төрлүүдийг сэргээн өвлүүлэх, олимпизмийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх зорилготой.
Бага олимпод Үндэсний бөх, жудо, чөлөөт бөх, волейбол, сагсан бөмбөгг ширээний теннис, хөнгөн атлетик, олс таталт, нийтийн биеийн тамир, халх сур харваа, шатар, даам, урианхай сурын харваа, хөлбөмбөг зэрэг 14 төрлөөр 1500 гаруй тамирчин өрсөлдөх юм. ССАЖЯ-ны харьяа Спортын бэлтгэлийн төвийн Ерөнхий дасгалжуулагч А.Басхүү 90 хүнээс бүрдэх шүүгчдийн бүрэлдэхүүнийг удирдана.
Дэлхийн Улаан номонд орсон, нэн ховордсон, зөвхөн Алтайн хязгаар, уулархаг нутагт амьдардаг Алтайн аргалиар билэгдэл, логогоо хийжээ. Үүгээр дамжуулж ховордож буй энэ амьтныг хайрлан хамгаалах, үүгээр дамжуулан эх дэлхий, онгон байгалиа хамгаалах үзлийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх ач холбогдолтой.
Монгол Улсын Засгийн газар, ССАЖЯ, Монголын Үндэсний олимпийн хороо, Ховд аймгийн ЗДТГ хамтран “Ховд-2014 бага олимп” спортын наадмыг Ховд аймагт энэ сарын 6-10-ны хооронд зохион байгуулж байна.“Амжилтын оргил өөд” уриатай бага олимп нь иргэдийн спортоор хичээллэх идэвх санаачлага, оюун ухаан сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, өсөх ирээдүйтэй тамирчдын авьяасыг нээн илрүүлэх, шилдэг тамирчдыг дэмжих, үндэсний спортын орхигдож буй төрлүүдийг сэргээн өвлүүлэх, олимпизмийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх зорилготой.

0 Сэтгэгдэл