Т.Даваадалайг баривчилсан шийдвэрийг “Үндэслэл хангалтгүй“ гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан
Н.Цэрэнсамбуу: ЭТТ иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй, энэ бол гүтгэлэг
Баруун бүсийн хурдан морины уралдааныг Завхан аймагт зохион байгуулна
Хуулийн салбарт "цахимжих" ажил эрчимжиж байна
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
“Монгол генералуудын өдөр” тохиож байна
Баруун бүсийг эрчим хүчний хараат байдлаас гаргана
НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно
М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан
11 оношлогооны төвөөр 85 мянган иргэн үйлчлүүлжээ
Сар бүрийн эхний долоо хоногт зохион байгуулдаг “Аймгийн цахим хурал” өчигдөр боллоо. Ерөнхий сайд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанд орсон тул энэ удаа удирдсангүй. Харин Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Ч.Сайнбилэг хурлыг хөтөлж хэд хэдэн асуудлаар аймгийн Засаг дарга нартай зөвлөлдөв. “Сумын төвийн шинэчлэл” төсөлд хамрагдаж буй Дундговь аймгийн Гурвансайхан сумын шинэчлэлтэй газар дээр нь танилцаад ажлын туршлага, шинэлэг зүйлээс санаа авч ажиллах нь зүйтэй гэж үзсэнээ хэллээ. Мөн сумын иргэдийг шинэчлэлд оролцуулах, хяналт тавиулах, гудамж, зам талбай гаргах зориулалтаар иргэдийн хашааг нүүлгэн шилжүүлэхэд иргэдээс тодорхой хувийг гаргуулах зэргээр төр, хувийн хэвшил, иргэдийн оролцоог хангаж ажиллахыг зөвлөсөн.
Өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарчээ. Үүнийг аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга нар хэрэгжүүлэхэд анхаарч ажиллаарай гэв. 11 аймгийн төвд оношилгооны төв байгуулсан нь эхнээсээ үр дүнгээ өгсөн аж. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн дэргэд байгуулсан Оношилгооны төвд 20 гаруй нэр төрлийн аппарат, багаж тоног төхөөрөмж нийлүүлснээр өнгөрсөн гурван сарын дотор 85 мянга гаруй хүнд үйлчилжээ. Эдгээр 11 аймгаас л гэхэд Улаанбаатар хот руу ирж оношилгоо, эмчилгээ хийлгэх иргэдийн урсгалыг 25 хувиар бууруулсан аж. Дутуу болон шаардлагатай тоног төхөөрөмж, химийн урвалж бодисыг 2015 оны төсөвт тусгуулах нь зүйтэй хэмээв.

0 Сэтгэгдэл