Т.Даваадалайг баривчилсан шийдвэрийг “Үндэслэл хангалтгүй“ гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан
Н.Цэрэнсамбуу: ЭТТ иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй, энэ бол гүтгэлэг
Баруун бүсийн хурдан морины уралдааныг Завхан аймагт зохион байгуулна
Хуулийн салбарт "цахимжих" ажил эрчимжиж байна
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
“Монгол генералуудын өдөр” тохиож байна
Баруун бүсийг эрчим хүчний хараат байдлаас гаргана
НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно
М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан
Б.Есүгэн охины хэрэгт буруутай этгээдүүдэд 1.6 жилийн хорих ял оноов
Замын хөндлөн гарч явсан 12 настай Б.Есүгэн охин барилгын компанийн хариуцлагагүй үйлдлийн улмаас нас барсан хэрэг одоогоос хоёр жилийн өмнө гарсан. Дээрх хэргийн шүүх хурал энэ сарын 4-ний өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж өнгөрлөө. Өмнө нь буюу өнгөрсөн оны долдугаар сард энэ хэрэгтэй холбоотой анхан шатны шүүх хурал болж, хэрэгт холбогдогч нарт 1-2 жилийн ял оноож байсан ч талийгаач охины эцэг, эх үл зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан юм. Ингэснээр Нийслэлийн шүүх хэргийг хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтад буцааснаар энэ удаад анхан шатны шүүх хоёр дахь удаагаа хэргийг шүүсэн нь энэ. Тодруулбал, Хэрэгт холбогдуулан Г.Гантөмөр нарын зургаан хүнийг хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөн хэмээн үзэж, яллах дүгнэлт үйлдээд байсан. Харин шүүх хуралдаанаар Г.Гантөмөр нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч Б.Дашням, Д.Болд, Б.Саранхүү, Г.Гантөмөрт, Б.Буянтэгш, О.Батмөнх нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1-т зааснаар гэм буруутайд тооцож, шүүгдэгч Г.Гантөмөр, Б.Дашням нарыг тус тус 1.6 жилийн хорих ял, шүүгдэгч Д.Болдыг барилгын үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч хоёр жилийн хорих ял оногдуулж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид ял эдлүүлэх боллоо. Харин шүүгдэгч Б.Саранхүү, Б.Буянтэгш, О.Батмөнх нарт барилгын үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жил хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 14 сая 40 мянган төгрөгөөр торгох ял тус тус оногдууллаа.
Хэрэг гарахдаа “Сетунари” компанийн “Буянт оношлогоо” эмнэлгийн гадна фасад, төмөр хашаа, рекламын самбар зэргийг гэмтээж 5.8 сая төгрөг, “Цахилгаан тээвэр” компанийн шугмын даацын шонг тахийлган сүлжээний ган татлагыг таслаж 2.9 сая төгрөг, Х.Намжилдоржийн эзэмшлийн 27-09 УНН улсын дугаартай “Тоёото Пропокс” маркийн машиныг гэмтээж 2.7 сая төгрөгийн хохирол тус тус учруулсан гэж шүүх үзжээ.
Замын хөндлөн гарч явсан 12 настай Б.Есүгэн охин барилгын компанийн хариуцлагагүй үйлдлийн улмаас нас барсан хэрэг одоогоос хоёр жилийн өмнө гарсан. Дээрх хэргийн шүүх хурал энэ сарын 4-ний өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж өнгөрлөө. Өмнө нь буюу өнгөрсөн оны долдугаар сард энэ хэрэгтэй холбоотой анхан шатны шүүх хурал болж, хэрэгт холбогдогч нарт 1-2 жилийн ял оноож байсан ч талийгаач охины эцэг, эх үл зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан юм. Ингэснээр Нийслэлийн шүүх хэргийг хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтад буцааснаар энэ удаад анхан шатны шүүх хоёр дахь удаагаа хэргийг шүүсэн нь энэ. Тодруулбал, Хэрэгт холбогдуулан Г.Гантөмөр нарын зургаан хүнийг хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөн хэмээн үзэж, яллах дүгнэлт үйлдээд байсан. Харин шүүх хуралдаанаар Г.Гантөмөр нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч Б.Дашням, Д.Болд, Б.Саранхүү, Г.Гантөмөрт, Б.Буянтэгш, О.Батмөнх нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1-т зааснаар гэм буруутайд тооцож, шүүгдэгч Г.Гантөмөр, Б.Дашням нарыг тус тус 1.6 жилийн хорих ял, шүүгдэгч Д.Болдыг барилгын үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч хоёр жилийн хорих ял оногдуулж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид ял эдлүүлэх боллоо. Харин шүүгдэгч Б.Саранхүү, Б.Буянтэгш, О.Батмөнх нарт барилгын үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жил хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 14 сая 40 мянган төгрөгөөр торгох ял тус тус оногдууллаа.Хэрэг гарахдаа “Сетунари” компанийн “Буянт оношлогоо” эмнэлгийн гадна фасад, төмөр хашаа, рекламын самбар зэргийг гэмтээж 5.8 сая төгрөг, “Цахилгаан тээвэр” компанийн шугмын даацын шонг тахийлган сүлжээний ган татлагыг таслаж 2.9 сая төгрөг, Х.Намжилдоржийн эзэмшлийн 27-09 УНН улсын дугаартай “Тоёото Пропокс” маркийн машиныг гэмтээж 2.7 сая төгрөгийн хохирол тус тус учруулсан гэж шүүх үзжээ.
0 Сэтгэгдэл
























