АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа
Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ
Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно
ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ
Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ
ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно
Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Нийслэлд есөн нам, хоёр эвсэл “сойгдож” байна
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвших нам, эсвэлүүд өнөөдөр батламжаа гардаж авлаа. Энэ жил НИТХ-д есөн нам, хоёр эвсэл өрсөлдөнө гэдгээ мэдэгдэж, нийслэлийн сонгуулийн штабт бүргүүлжээ. Тухайлбал, МАН, АН, МНН, ИЗНН, МУНН, Эх орон нам, Гуравдагч хүчний эвсэл буюу ХМХН, БНН, Социоль демократ нам, МАХН, МҮАН хоёрын байгуулсан Шударга ёсны эвсэл, Иргэний хөдөлгөөний нам, Эх орончдын нэгдсэн намууд өөрсдийнхөө төлөөллийг дэвшүүлэхээр болжээ.
Мөрийн хөтөлбөрийн хувьд ч өөр өөрийн намынхаа чиглэлийн дагуу хийх ажлынхаа төлөвлөгөөг боловсруулжээ.
Нийслэлийн МАН-ын дарга Г.Мөнхбаяр, “Бид сонгуульд өрсөлдөх батламжаа гардаж авлаа. Шинээр байгуулагдах ИТХ-д сонгогдсон гишүүд ирэх дөрвөн жилд Улаанбаатар хотын хөгжил дэвшлийг эрчимжүүлсэн олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжих болно” гэв.
Харин МНН-ынхан агаарын бохирдын асуудлыг дэвшүүлж, гол мөрийн хөтөлбөрөө боловсруулжээ. Цаашид эрүүл орчинд нийслэлчүүд амьдрах ёстой гэдгийг тус намын гишүүн О.Бум-Ялагч ярьж байна. Тус намаас нийслэлд 15 хүн дэвшүүлэх аж.
Тэгвэл эвслийн төлөлөл болсон МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн хувьд “Таван асуудал-Таван ирээдүй” гэсэн мөрийн хөтөлбөр дэвшүүлжээ. Үүнд, нийслэлээ улс төрөөс ангижруулъя, агаарын бохирдлыг шийдье, замын түгжрэлийг бууруулъя, иргэдээ ажилтай орлоготой болгоё, нийслэлээ дэг журамтай болгоё гэсэн хөтөлбөр боловсруулжээ. Энэ таван хөтөлбөрөө нийслэлд төдийгүй улс орон даяар хэрэгжүүлнэ гэдгээ тус намынхан хэлж байна.

Г.ДАВАА
0 Сэтгэгдэл