Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
ОРОН НУТГИЙН СОНГУУЛИАР ИРГЭНИЙ ЦАХИМ ҮНЭМЛЭХ АШИГЛАХ ЭСЭХ НЬ ЭРГЭЛЗЭЭТЭЙ
Иргэний цахим үнэмлэхийг тэмдэгтийн хураамжаас чө­­лөөлөх тухай УИХ-ын тог­тоолын төслийг хэлэлцлээ. Ир­гэ­ний цахим үнэмлэхээр энэ удаагийн УИХ, НИТХ-ын сонгуульд санал өгөх байсан ч техникийн боломжгүйгээс шалт­гаалж хойшлуулсан. Ха­рин аравдугаар сард болох Орон нутгийн сонгуулиар иргэд цахим үнэмлэхээр сонгуулийн бүртгэлээ хийлгэх боломжтой гэсэн саналыг ХЗХД-ийн сайд хийж байгаа билээ. Энэ асуудлаар гишүүд байр сууриа илэрхийлсэн юм. Байнгын хо­роодын хуралдаанаар цахим үнэмлэхтэй холбоотой маргаан тас­ралтгүй гарч байсан болохоор чуулганы үеэр ч гэсэн гишүүд үүнийг хөндөв. 

Ж.Батсуурь: -Орон нутгийн сонгуульдаа ч гэсэн иргэний үнэм­лэхээрээ оролцъё. Тэгэх­гүй бол цахим үнэмлэхээр сонгууль өгвөл бас л будилж мэднэ. Аравдугаар сар гэхэд иргэн бүрт цахим үнэмлэх олгож амжихгүй л болов уу. Тиймээс цаг хугацааны хувьд дахин харах хэрэгтэй байх аа.

ХЗДХ-ийн сайд Ц.Ням­дорж: -Сайн шахаж ажиллавал наймдугаар сарын сүүлчээр иргэний цахим үнэмлэхийг хэвлэж дуусах төлөвтэй байна. Үнэхээр энэ ажил хүнд хэцүү төвөгтэй гэдгийг та бүхэн ойлгоно биз дээ. Одоогийн энэ иргэний үнэмлэхийг гурван жилийн турш тараасан шүү дээ. Энэ асуудлыг хэрхэн шийдэх нь та бүхний мэдэх хэрэг. УИХ ямар шийдвэр гаргана түүнийг нь бид хэрэгжүүлнэ.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: -УИХ-ын сонгуулийг цахим үнэмлэхгүй явуулах ажлыг Нямдорж сайд сайн зохион байгуулсан. Харин одоо Орон нутгийн сонгуулийг ч гэсэн иргэний үнэмлэхээр явуулахгүй байх арга бодож олсон бололтой юм. Цахим үнэмлэхээс яагаад айгаад байгаа юм бэ. Хуучин иргэний үнэмлэх дээр наалт наадаг нь хэвээрээ байгаа шүү дээ. УИХ-ын сонгуулиас өмнө иргэний үнэмлэхээ хаясан мөн сунгуулах ёстой иргэдэд цахим үнэмлэх тарааж амжих уу. Үүнд тодорхой хариулж өгөөч.

ХЗДХ-ийн сайд Ц.Ням­дорж: -Миний өмнө ажил­ласан хүмүүс л гарамгай ажилласан. Ямар ч тендергүйгээр иргэний цахим үнэмлэх хэвлэх компанийг сонгосон байна билээ. Дахин иргэний үнэмлэх хэвлэх ямар ч боломжгүй. Зургадугаар сарын 20 хүртэл лавлагаа авна. Ингээд шаардлагатай хүмүүст иргэний цахим үнэмлэх өгнө.Ийнхүү иргэний цахим үнэм­лэхийг тэмдэгтийн ху­раам­­­­­­­­­­­­­­­­­­­жаас чөлөөлөх сана­лыг гишүүд дэмжиж дараа­гийн Байнгын хороонд шил­­жүүлэхээр боллоо. Цахим үнэм­­­­­­лэхтэй холбоотой маргаан дахиад хэд хэдэн хэлэлцүүлэгт орж, дахин маргаан мэтгэлцээн үүсгэхээр болж байх шиг байна. 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан