УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Сурагчдаа өв уламжлалаа дээдэлдэг Монгол хүн, Дэлхийн иргэн болгон төлөвшүүлэхийг зорьж байна
Бид энэ удаагийн зочноор Улаанбаатар дахь Англи дунд сургуулийн захирал хатагтай Анна Виллиамстай ярилцсан юм.
_______________________________________
_______________________________________
-Юуны өмнө танай сургууль Монголын анхны “Олон улсад магадлан итгэмжлэгдсэн” олон улсын дунд сургууль болсонд баяр хүргэе. Энэ талаар манай уншигчдад дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
Баярлалаа. Улаанбаатар дахь Англи бүрэн дунд сургууль 2014 оны тавдугаар сарын 21-24 хооронд Их Британийн Боловсролын газрын зөвшөөрөлтэй олон улсын “Penta International” (www.pentainternational.co.uk) магадлан итгэмжлэх байгууллагын магадлан итгэмжлэлд орж хангалттай үнэлгээ авснаар Олон Улсын Бритиш Сургуулиудын Холбооны гишүүн (COBIS) 180 сургууль дотроос Их Британийн боловсролын газарт бүртгэлтэй магадлан итгэмжлэгдсэн 37 дахь сургууль Монголын анхны “Олон улсад магадлан итгэмжлэгдсэн” бритиш дунд сургууль болсоноо дуулгахад таатай байна.
-Ямар үзүүлэлтийг хангасан сургуульд хангалттай үнэлгээ олгодог вэ?
Олон улсын магадлан итгэмжлэл авсанаар бусад улс орнуудад үйл ажиллагаа явуулж байгаа бритиш сургуулиудад тавигддаг боловсролын стандартыг ижил түвшинд хангах ёстой юм. Тодруулбал:
1. Сургалтын хөтөлбөр
2. Мэргэжлийн багшлах боловсон хүчин
3. Багш нарын сургалтын заах арга зүй
4. Сургалтын үнэлгээ
5. Сурагчдын нийгмийн болон хувь хүний хөгжил төлөвшлийг
хангах хүмүүжлийн хөтөлбөр
6. Сурагчдын эрүүл, аюулгүй орчинд сурах нөхцөл
7. Сургуулийн барилга байгууламж, сургалтын
материаллаг бааз
8. Спорт цогцолбор
-Танай сургууль хэдэн сурагчидтай үйл ажиллагаагаа явуулж байгаа вэ?
Сургуулийн бэлтгэл бүлэг буюу цэцэрлэгийн анги дөрвөн наснаас эхэлдэг бөгөөд 1-13-р ангид 5-18 насны нийт 300 гаруй сурагч суралцаж байна.
-Багш нараа хэрхэн сонгон шалгаруулж авдаг вэ?
Манай сургууль анх байгуулагдсан цагаасаа эхлэн Англи-Уэлсийн үндэсний хөтөлбөрийг зааж сургах өндөр ур чадвартай, туршлагатай багш сурган хүмүүжүүлэгчдийг Их Британийн боловсролын тусгай зөвшөөрөл бүхий зөвлөх үйлчилгээний компани болох AMC (Antoni Milliard Consulting-www.anthonymillard.co.uk) байгууллагаар дамжуулан сонгон шалгаруулж гэрээ байгуулан Монголд улсад ажиллуулаж байгаа.
-Гадаад хэл дээр сургалт явуулдаг ихэнх сургуулиуд Монгол хэл, Монголын түүхийн хичээлийг орхигдуулах тал ажиглагддаг. Энэ тал дээр ямар давуу тал байгаа вэ?
Англи-Уэлсийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, олон улсын ерөнхий боловсролын “IGCSE”, “A LEVEL” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээс гадна Монгол Улсын боловсролын стандартын дагуу Монгол хэл, Монголын түүх, Соёлын хичээлийг эх хэл дээр Монгол багш нар явуулж Монгол үндэсний хэл, соёл, зан заншил, өв уламжлалаа дээдэлдэг Монгол хүн, дэлхийн иргэн болгон төлөвшүүлэхийн төлөө зорин ажиллаж байна.
-Хичээлээс гадуурх дугуйлангуудад хамрагдах боломжтой юу?
Манай сургуулийн сурагчид тухайн өдрийн үндсэн хөтөлбөрийн хичээл дууссаны дараа хичээлийн дараах дугуйлангуудад өөрийн сонголтоор хамрагдах боломжтой. Тухайлбал: Усан сэлэлт, сагсан бөмбөг, гар бөмбөг, хөл бөмбөг, ширээний болон агаарын теннис, регби, шатар, даам, бүжиг, амьд хөгжим, төгөлдөр хуур, дүрслэх болон гар урлал, фото зураг гэх мэт дугуйлангуудад хамрагдаж гоо зүй, бие бялдар, амьдрах ухаанд суралцах боломжуудаар бүрэн хангагдсан.
“Өөрсдийн сайн сайхны төлөө байнгын хөгжил дэвшиж буй даяаршсан нийгэмд насан туршдаа тасралтгүй суралцах эрмэлзлэл бүхий дэлхийн иргэдийг бэлтгэх” гэсэн зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө багш, сурагч, эцэг эхчүүд хамтдаа тэмүүлж байна.
Бид энэ удаагийн зочноор Улаанбаатар дахь Англи дунд сургуулийн захирал хатагтай Анна Виллиамстай ярилцсан юм._______________________________________

0 Сэтгэгдэл