УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Их Британи эртний египетийн баримал худалдана
Их Британийн дуудлага худалдааны Christie"s танхим эртний египетийн нэгэн баримлыг дуудлагаар худалдах гэж байгаа нь египетийн талаас шүүмжлэлд өртөөд байна. 4,5 мянган жилийн настай энэ баримлыг өнөөдөр эзэмшиж байгаа Нортгемптон хотын орон нутгийн захиргаа зарахаар худалдаанд тавьсан байна. Шинжээчдийн үзэж байгаагаар баримлын үнэ лавтай 10 сая доллар хүрэх учраас энэ мөнгөөр хотын захиргаа нутгийн музейдээ шинэ барилга барихаар төлөвлөж байгаа гэнэ.
Харин Египетийн элчин сайд энэ дуудлага худалдаа нь археологи болон соёлын үнэт өвийг худалдаж египетийн хууль ёсны эрхийг зөрчиж байна гэж мэдэгдэж байгаа юм. Нортгемптоны эрх баригчид болохоор энэ дуудлага худалдааг аль хоёр жилийн өмнөөс төлөвлөж Египетийн талд мэдэгдсэн байхад тэр үед ямар ч хариу өгөөгүй гэж байгаа юм байна.
Их Британийн дуудлага худалдааны Christie"s танхим эртний египетийн нэгэн баримлыг дуудлагаар худалдах гэж байгаа нь египетийн талаас шүүмжлэлд өртөөд байна. 4,5 мянган жилийн настай энэ баримлыг өнөөдөр эзэмшиж байгаа Нортгемптон хотын орон нутгийн захиргаа зарахаар худалдаанд тавьсан байна. Шинжээчдийн үзэж байгаагаар баримлын үнэ лавтай 10 сая доллар хүрэх учраас энэ мөнгөөр хотын захиргаа нутгийн музейдээ шинэ барилга барихаар төлөвлөж байгаа гэнэ. Харин Египетийн элчин сайд энэ дуудлага худалдаа нь археологи болон соёлын үнэт өвийг худалдаж египетийн хууль ёсны эрхийг зөрчиж байна гэж мэдэгдэж байгаа юм. Нортгемптоны эрх баригчид болохоор энэ дуудлага худалдааг аль хоёр жилийн өмнөөс төлөвлөж Египетийн талд мэдэгдсэн байхад тэр үед ямар ч хариу өгөөгүй гэж байгаа юм байна.
0 Сэтгэгдэл
























