Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эдийн засгийн багц хууль санаачлан өргөн барив
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Монгол Улсын “Төсвийн тухай хууль” болон Татварын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, мөн түүнчилэн “Хүүхдэд мөнгөн тэтгэмж олгох тухай” хууийн төслийг санаачилан УИХ-д өргөн барив.



Тэрээр өмнө нь “Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай”, “Хүүхдийн мөнгө олгох тухай” хуулийн төслийг Засгийн газарт санал авахаар хүргүүлсэн. Харин өнгөрсөн долоо хоногийн эхээр татварын багц хуулид өөрчлөлт оруулах саналыг нэмж хүргүүлжээ.
Засгийн газрын өргөн мэдүүлсэн Улсын төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, Хүний хөгжил сангийн жилийн төсөв, тэдгээрийн тодотголын төсөлд  тусгагдсан нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр хэлэлцэж баталж байх зарчмыг УИХ баримтлах  заалтыг “Төсвийн тухай хууль”-д нэмж тусгахаар оруулж байна.
Гэр бүлдээ хүмүүжиж байгаа, эсвэл хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн асрамжид хүмүүжиж байгаа, сургуулийн насны хүүхэд нь сургуульдаа хамрагдсан, өрхийн нэг гишүүнд ногдох орлого нь тухайн бүс нутгийн амьжиргааны баталгаажих доод түвшинг хоёр дахин нэмэгдүүлснээс илүүгүй өрхийн хүүхэд бүрт 20 мянган төгрөгийн тэтгэмжийг энэ оны 7-дугаар сарын 1-нээс эхлэн сар бүр олгохоор “Хүүхдэд мөнгөн тэтгэмж олгох тухай”хуулийн төсөлд тусгажээ.

Мөн Хувь хүний орлогын татварын татвараас чөлөөлөгдөх босгыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, амьжиргааны түвшинтэй холбон үзэж хоёр дахин нэмэгдүүлэхээр холбогдох хуулийн төсөлд тусгав. Үүний хамт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнээс бага бол түүнд ногдох албан татварыг чөлөөлж, харин тав дахин нэмэгдүүлсэнээс дээш цалин орлоготой бол ямар нэгэн хөнгөлөлт чөлөөлөлт эдлэхгүй байхаар хуулийн төсөлд заасан байна.
Аж ахуйн нэгж байгууллагын 10 хүртэлх ажиллагсдын хувьд хүн тус бүрээр тооцож Монгол Улсын нэг хүнд ноогдох ДНБ-нийг хоёр дахин өсгөсөнтэй тэнцэх хэмжээгээр албан татвар ногдох орлогоос хасч тооцож татварын хөнгөлөлт үзүүлдэг болно. Энэ нь жижиг дунд бизнесийг дэмжих бодлогыг хөдөлмөр эрхлэлттэй уялдуулсан зөв бодлого болох нь ойлгомжтой. 
 
Аливаа татварын арга хэмжээг иж бүрэн цогцоор нь хоорондоо уялдаатай, нэг бодлого нь нөгөө арга хэмжээгээ дэмжсэн, нөхсөн байдлаар хийх нь зүйтэй. Энэ хүрээнд уул уурхайн түүхий эд, бүтээгдхүүний экспортод  “0” хувь буюу НӨАТ-аас үндсэндээ чөлөөлж байгааг өөрчлөн 10 хувиар НӨАТ ногдуулах хуулийн төслийг болосвруулан УИХ-д өргөн барихаар Засгийн газарт санал авахаар оруулаад байна.  Мөн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хувьд татварын хувь хэмжээ гурван тэрбум төгрөг хүртэлх орлоготой бол 10, дээш бол 25 гэсэн хувьтай байгааг 25 хувийг нь 20 хувь болгон бууруулах, гурван тэрбумын босгыг таван тэрбум болгон нэмэгдүүлэх, харин уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй бол нэмж 20 хувийн орлогын албан төлдөг байхаар хуулийн төслийг оруулаад байгаа болно. Өөрөөр хэлбэл, энэ санал дэмжигдвэл уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж орлого нь таван тэрбум төгрөгөөс доогуур бол 30 хувь, дээш бол 40 хувиар орлогын албан татвар төлдөг болох юм.

Өнгөрсөн онд уул уурхайн экспорт 5,4 тэрбум ам.доллар байсан, татварын тайлангаас үзэхэд уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн төсөвт  төлсөн орлогын албан татвар 320 гаруй тэрбум төгрөг байсан гээд бодоод үзэхэд төсвийн орлого яаж нэмэгдэх нь ойлгомжтой. Уул уурхайн үйл ажиллагаа явуулж баялгаас илүүтэй хүртэж байгаа хэсгийн нийгмийн өмнө хүлээх хариуцлагыг өндөржүүлэх замаар үндэсний жижиг дунд бизнесс эрхлэгчдийг дэмжиж, хүүхэд багачууддаа мөнгөн тэтгэмж олгох гэх мэт улс орны хөгжлийн зангилаа асуудлуудыг шийдэх нь зөв бодлого гэж үзэж буй юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан