УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
1945 оноос хойшхи хамгийн муу ерөнхийлөгч Барак Обама
Quinnipiac University их сургуулиас явуулсан олон нийтийн санал асуулгын дүнгээр АНУ-ын өнөөгийн ерөнхийлөгч Барак Обама Дэлхийн хоёрдугаар дайнаас хойшхи тус улсын хамгийн муу ерөнхийлөгч болжээ. Энэ судалгаанд улс орны эдийн засгаас авхуулаад гадаад улс төрийн бодлогын гээд ерөнхийлөгчийн бүхий л үйл ажиллагааны талаарх асуулга орсон юм байна.
“Сүүлийн 69 жилд АНУ-ын түүхэнд ажилласан 12 ерөнхийлөгчөөс хамгийн муу хүнээр Барак Обама, бага Жорж Буш нар тодорлоо хэмээн Квиннипэкскийн их сургуулийн илтгэлд дурдсаныг ИТАР-ТАСС агентлаг иш татжээ.
Мэргэжилтний хэлснээр судалгаанд оролцогсдын 33 хувь нь Барак Обамаг хамгийн муу гэсэн бол 33 хувь нь бага Жорж Бушийг нэрлэжээ.
Судлаачдын хэлснээр Обамагийн рейтинг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарынхыг бодвол 2 хувиар өссөн ч судалгаанд оролцогсдын ихэнх нь ерөнхийлөгчийн эдийн засгийн болон гадаад улстөрийн бодлогод тааруухан үнэлгээ өгсөн байна. Мөн Обамагийн эрүүл мэндийн салбарт хийж байгаа шинэчлэлд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ.
Харин дэлхийн хоёрдугаар дайнаас хойшхи ерөнхийлөгчдөөс хамгийн сайн гэж 1981-1989 онд төр тэргүүлсэн Рональд Рейганыг нэрлэсэн байна.
Зургадугаар сарын 24-30-ны хооронд утсаар авсна энэ судалгаанд 1446 хүн оролцжээ.
Quinnipiac University их сургуулиас явуулсан олон нийтийн санал асуулгын дүнгээр АНУ-ын өнөөгийн ерөнхийлөгч Барак Обама Дэлхийн хоёрдугаар дайнаас хойшхи тус улсын хамгийн муу ерөнхийлөгч болжээ. Энэ судалгаанд улс орны эдийн засгаас авхуулаад гадаад улс төрийн бодлогын гээд ерөнхийлөгчийн бүхий л үйл ажиллагааны талаарх асуулга орсон юм байна. “Сүүлийн 69 жилд АНУ-ын түүхэнд ажилласан 12 ерөнхийлөгчөөс хамгийн муу хүнээр Барак Обама, бага Жорж Буш нар тодорлоо хэмээн Квиннипэкскийн их сургуулийн илтгэлд дурдсаныг ИТАР-ТАСС агентлаг иш татжээ.

0 Сэтгэгдэл