Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Шүүгчдийг томилуулах, чөлөөлүүлэх саналыг өргөн мэдүүлнэ
Шүүхийн Ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаанаар өчигдөр 12 асуудал хэлэлцлээ.
Тус хуралдаанаар  Т.Даваасүрэнг Архангай аймгийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн,  Г.Болормааг Дорноговь аймгийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн, Ч.Энхтөрийг Завхан аймаг дахь сум дундын хоёрдугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн, Ч.Оюунгэрэлийг Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн, Н.Туяаг Ховд аймгийн шүүхийн шүүгчийн, Т.Болормааг Хэнтий аймаг дахь сум дундын хоёрдугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн, Б.Мөнхбаярыг Нийслэлийн Налайх дүүргийн шүүхийн шүүгчийн, Д.Цогтсайханыг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгчийн, С.Олзодыг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтжээ.  
Мөн  тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул Л.Бямбааг Улсын Дээд шүүхийн шүүгчийн, Д.Алимааг Ховд аймгийн шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлүүлэх, өөрийнх нь хүсэлтийг үндэслэн Г.Даваадоржийг Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн,  С.Энхболдыг Завхан аймаг дахь сум дундын хоёрдугаар шүүхийн шүүгчийн албан тушаалаас түдгэлзүүлэх тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтоол гаргасан байна.

Г.АЛТАН

 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан