АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа
Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ
Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно
ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ
Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ
ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно
Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Шавиа зодсон багшийн ялыг буурууллаа
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар өчигдөр Г.Энх-Амгаланд холбогдох эрүүгийн хэргийг ялтны өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, түүнд оноосон ялын хэмжээг бууруулах шийдвэр гаргалаа.
Тэрээр хоёр жилийн өмнө 13 настай уран нугараач шавь О-гоо ОХУ-ын Владивосток хотод аялан тоглолттой байх үедээ бэлтгэл болон тоглолтын үед алдаа гаргалаа гэж ялимгүй зүйлээр шалтаглан таяг төмрөөр зодсон, шанаадах, алгадах, үснээс нь зулгааж хана мөргүүлэх, гуя болон чихнээс нь зулгааж, чимхэх, элэгдэх зэргээр байнга зодож, тарчлаасан гэмт хэргийг үйлдсэн. Тиймээс анхан шатны шүүх Г.Энх-Амгаланд таван жил нэг сар хорих ял оноосон юм. Тэрээр давж заалдсан боловч Нийслэлийн шүүх ялыг нь хэвээр үлдээсэн билээ. Харин Улсын Дээд шүүх түүнд холбогдох хэргийг хянаад хохирогчид учруулсан хохирлоо барагдуулсан, хохирогчийн төлөөлөгч Г.Энх-Амгаланд оноосон ял шийтгэлийг хөнгөрүүлэхэд татгалзах зүйлгүй гэснээр түүнд оноосон хорих ялыг гурван жил зургаан сар болгон өөрчиллөө.

Г.АЛТАН
0 Сэтгэгдэл