УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Их, дээд сургуулиудын бүртгэл эхэллээ
Элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн шалгуулагчдын дүн гарч, батламж олгож эхэлж буйтай холбогдуулан их, дээд сургуулиуд өнөөдөр элсэлтээ онлайнаар авч эхэллээ.
Их, дээд сургуульд суралцах мэргэжлийн хуваарь сонголтыг Монголын Их дээд сургуулийн консерциум /МИДСК/ зохион байгуулдаг. Энэ дагуу хөдөө орон нутагт гэхэд элсэгчид МИДСК-ийн www.ees.edu.mn вэб хуудас руу орж мэргэжлийн хөтөлбөрийн 27 бүлгээр хуваарь сонголтоо онлайнаар хийнэ. Ингээд тухайн орон нутагт ажиллаж буй МИДСК-ын элсэлтийн комисс онооны дарааллаар элсэгчдийг биечлэн бүртгэж, хуваарь сонголтыг баталгаажуулах аж. Хөдөө орон нутагт бүртгэл хийх, хуваарь сонголтыг баталгаажуулах ажил энэ сарын 1-8-ны өдрүүдэд явагдах ба бүртгэх газар, ажиллах цагийн хуваарийг орон нутгийн мэдээллийн хэрэгслээр зарлах юм байна.
Харин нийслэл хотод дараах их, дээд сургуулиуд элсэлтийн бүртгэлээ өнөөдрөөс эхлүүлж байна. Үүнд:
1. МУИС - www.burtgel.num.edu.mn
2. АШУҮИС- www.burtgel.mnums.edu.mn
3. ШУТИС- www.elselt.edu.mn
4. МУБИС- www.burtgel.surgalt.mn
5. ХААИС- http://www.msua.edu.mn
6. СУИС- www.suis.edu.mn/elselt/
7. БХИС - www.elselt.dum.gov.mn
8. ХСИС - www.cd.gov.mn
9. Тээврийн дээд сургууль - www.elselt.insttrans.mn
10. Монгол-Германы технологийн их сургууль- www.gmit.mn
11. Хүмүүнлэгийн ухаааны их сургууль - www.elselt-his.mn
12. Сан дээд сургууль- www.san.edu.mn
13. Мандах Бүртгэл дээд сургууль - www.mandakhburtgel.edu.mn
Элсэлтийн бүртгэл, хуваарь сонголтоо онлайнаар хийх эдгээр их, дээд сургуулиудад хэрхэн бүртгүүлж, хуваарь сонгох тухай дэлгэрэнгүй мэдээллийг тухайн сургуулийн дээрх вэб хуудаснаас авч болох бөгөөд бусад хувийн их, дээд сургуульд элсэгчид ерөнхий шалгалтын батламж хуудсаа гардаж авсны дараа тухайн сургууль дээрээ биеэр очиж бүртгүүлэх аж.
Элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн шалгуулагчдын дүн гарч, батламж олгож эхэлж буйтай холбогдуулан их, дээд сургуулиуд өнөөдөр элсэлтээ онлайнаар авч эхэллээ.Их, дээд сургуульд суралцах мэргэжлийн хуваарь сонголтыг Монголын Их дээд сургуулийн консерциум /МИДСК/ зохион байгуулдаг. Энэ дагуу хөдөө орон нутагт гэхэд элсэгчид МИДСК-ийн www.ees.edu.mn вэб хуудас руу орж мэргэжлийн хөтөлбөрийн 27 бүлгээр хуваарь сонголтоо онлайнаар хийнэ. Ингээд тухайн орон нутагт ажиллаж буй МИДСК-ын элсэлтийн комисс онооны дарааллаар элсэгчдийг биечлэн бүртгэж, хуваарь сонголтыг баталгаажуулах аж. Хөдөө орон нутагт бүртгэл хийх, хуваарь сонголтыг баталгаажуулах ажил энэ сарын 1-8-ны өдрүүдэд явагдах ба бүртгэх газар, ажиллах цагийн хуваарийг орон нутгийн мэдээллийн хэрэгслээр зарлах юм байна.

0 Сэтгэгдэл