АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа
Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ
Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно
ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ
Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ
ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно
Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Нэг сая төгрөгийг ирэх долоо хоногоос олгоно
Бэлэн мөнгө авах хүсэлт гаргасан өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөгийг нь ирэх долоо хоногоос Улаанбаатар хотоос эхэлж олгохоор болсныг Сангийн сайд Д.Хаянхярваа хэллээ. Ингэхдээ дөрөв, тавдугаар сарын мөнгийг хамтад нь өгөх юм байна. Иргэдэд хувьцаа эзэмшүүлэх, аж ахуйн нэгжид худалдахтай холбоотой тогтоолын хэрэгжилттэй Засгийн газрын хуралдаанаар танилцан ийм шийдвэрт хүрчээ. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд бэлэн мөнгө эсвэл хувьцааны алиныг нь сонгох хүсэлтэй байгааг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам судалжээ. Судалгаанаас үзэхэд өчигдрийн байдлаар 272582 өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн нэг сая төгрөгөө бэлнээр авах хүсэлтэй буйгаа илэрхийлжээ. НХХЯ энэ сарын 7-ноос эхлэн иргэдийн өргөдөл, хүсэлтийг мөн хүлээн авч эхэлсэн байна. Тэгвэл 738 917 мянган хүн хувьцаагаа Засгийн газарт худалдах хүсэлтэй байна гэжээ. Эдгээрийн 717748 нь буюу нийт өргөдөл гаргасан иргэдийн 97 хувь нь хувьцаагаа зарж бэлэн мөнгө авна гэсэн бол 21 мянга нь орон сууц худалдан авсны төлбөр, 394 хүн боловсролын болон эрүүл мэндийн үйлчилгээний төлбөр хэлбэрээр авах хүсэлт гаргажээ.
0 Сэтгэгдэл
























