Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
АТГ-ын бүтцийг УИХ-аар хэлэлцэнэ
УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор АТГ-ын бүтэц бүрэлдэхүүний талаар ярилцлаа. АТГ-ын хувьд өнөөдрийн байдлаар дөрвөн албатайгаар ажиллаж байгаа аж. Гэхдээ хуулийн дагуу бүтэц бүрэлдэхүүний өөрчлөлт хийх шаардлага байгаа гэдгийг АТГ-ын дарга Д.Ганболд хэлсэн юм. АТГ-ын өргөтгөлийн барилга бариулж эхэлсэн бөгөөд долдугаар сард дуусч ашиглалтад орох аж. Энэ нь төсвийн хөрөнгөөр барьж байгаа гэнэ.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, АТГ-ын үндсэн үүргүүдийн нэг нь хуулийг ухуулан сурталчилж, соён гэгээрүүлэх. Гэтэл ийм ажил хийхгүй байна. АТГ л гэхээр нийгэмд барьж, цагддаг, хорьдог гэсэн сэтгэлгээ төрүүлэх болсон. АТГ-ын Соён гэгээрүүлэх албаны чиг үүрэг буруу яваад байна. Албан байгууллага, аж ахуйн нэгж, төрийн албан хаагчдад шинээр батлагдсан Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийг таниулах, авлигаас урьдчилан сэргийлэх ажил хийх ёстой байдал хийхгүй юм. Хийж байгаа сургалт нь нэг л их айдастай. Тиймээс Хууль зүйн байнгын хороо АТГ хамтарч ойрын хугацаанд сургалт семинар явуулах хэрэгтэй байна. Түүнээс гарсан тогтоол шийдвэрийг гарын авлага болгож түүнийхээ дагуу хуулийг таниулах талаар зөв сургалт явуулах хэрэг байна гэлээ.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ,  төрийн албаныхан Ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах тухай хуулийн талаар хангалттай мэдээлэлгүй байна. Гэтэл АТГ-ынхан хууль таниулах үүргээ умартан албан тушаалаараа далайлгаж, айлгадаг л байгууллага болж хувирлаа. АТГ-ынхан авлигын хэрэг нэрээр улс төрийн хэлмэгдүүлэлт явуулж байна гэж шүүмжлэл ч байна. Тиймээс алдаагаа зас гэв. Ийн гишүүд санал хэлж, Хууль зүйн байнгын хорооны дараагийн хуралдаанаар тогтоол боловсруулж, АТГ-ын бүтэц бүрэлдэхүүнийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр болов.
Д.МӨРӨН
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан