УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Сэрүүн өрөөнд унтвал турна
Жин хасах хялбар арга гэж бараг л байдаггүй. Тэгвэл дараах зөвлөгөө гарцаагүй хамгийн хялбараар турах аргад тооцогдох биз ээ. Сиднейн “Garvan” хэмээх эрүүл мэндийн судалгааны төвийн эрдэмтэд судалгаа хийгээд сэрүүхэн өрөөнд унтсанаар калорио шатааж, турах боломжтой гэдэг гаргалгаа хийсэн байна. АНУ-д болсон эрүүл мэндийн чуулга уулзалтад танилцуулсан тус судалгаанаас үзвэл төвийн дулаанд холбогдсон ердийн температур нь хүнийг нэг талаар таргалуулах шалтгаан болдог хэмээн дурджээ. Хүнд хоёр төрлийн өөх байдаг бөгөөд “эрүүл” гэгдэх бор өөх нь хүйтэн сэрүүн үед биднийг дулаан байлгах гэж калори шатаадаг аж. Тиймээс хэрэв турахыг хүсч байгаа бол халаалтаа багасгаад, ердийнхөөс сэрүүн нөхцөлд нэг сар унтахад бор өөх нь калорийг шатааж, жин хасах аж. Туршилтад хамрагдсан хүмүүсийг нэг сар ердийн буюу 24 хэмийн дулаантай өрөөнд унтуулж байснаа хоёр дахь сард нь 19 хэмд нойрсуулж, түүний дараа өрөөний халуун хүйтний хэмийг бүр 27 градус болгож нэмжээ. Ингээд үзэхэд сэрүүн унтсан нэг сард туршилтад орсон хүмүүсийн биеийн жин буурч, хэвийн үед эргээд нэмэгдсэн байжээ.

0 Сэтгэгдэл