УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Нас барсан хүү маргааш нь ус гуйгаад авсандаа эргэн хэвтжээ
Энэ явдал хоёр жилийн өмнө Бразильд тохиосон байна. Хоёр настай Келвин Сантост хүнд өвчин тусахад эмч нар яагаад ч аварч чадсангүй нас баржээ. Зургадугаар сарын 1-ний баасан гарагт нас барсан хүүгийн цогцосыг гэр бүлийнхэнд нь полиэтилен уутанд хийн хүлээлгэж өгч. Уй гашууд автсан гэрийнхэн нь түүнийг авсанд хийж тагийг нь нээлттэй орхисон байна.
Маргааш нь гэр бүл ойр дотныхон нь жаал хүүг оршуулах гэж салах ёс хийж байтал хүү гэнэт өндийн суугаад “Ааваа , би ус уумаар байна” гэжээ.
Хүүгийн эцэг Антонио Сантес “Бид бүгдээрээ л үүнийг харж, сонссон. Тэнд байсан хүмүүс бүгд л хашгиралдаж, миний хүүг амьд байна гэж бодсон доо. Тэгээд хэдэн секунд болсны дараа тэрээр дахиад л авсандаа буцаж хэвтсэн. Бид түүнийг сэрээж чадаагүй. Тэр үнэхээр үхсэн байсан” гэж ярьжээ.

Хүүгийн аав Антонио Сантес
Сантос хүүгээ аван эмнэлэг рүү хурдан гэгч очиж эмч нарт үзүүлэхэд түүнд амьдын ямар ч шинж тэмдэг алга гэсэн байна. Хүүгийн аав “Үнэхээр миний хүү нас барсан гэдэгт би итгэж байна. Гэхдээ юу үзэж сонсоноо яаж ч тайлбарлаж чадахгүй нь” гэжээ.
Гэр бүл төрөл төрөгсөд нь оршуулахаа хэдэн цагаар ч болов хойшлуулж хүлээсэн ч хүү нэгэнтээ л нас барсан нь тодорхой болсон тул хотын оршуулгын газарт нутаглуулжээ.
Гэхдээ Антонио Сантес эмч нар алдаа гаргаж хүүг нас барсан гэж хэлсэн байх хэмээн цагдаад хандсанаар тэд ч мөрдөн шалгаж эхэлсэн байна.
үгүй байлгүй дээ
Энэ явдал хоёр жилийн өмнө Бразильд тохиосон байна. Хоёр настай Келвин Сантост хүнд өвчин тусахад эмч нар яагаад ч аварч чадсангүй нас баржээ. Зургадугаар сарын 1-ний баасан гарагт нас барсан хүүгийн цогцосыг гэр бүлийнхэнд нь полиэтилен уутанд хийн хүлээлгэж өгч. Уй гашууд автсан гэрийнхэн нь түүнийг авсанд хийж тагийг нь нээлттэй орхисон байна. Маргааш нь гэр бүл ойр дотныхон нь жаал хүүг оршуулах гэж салах ёс хийж байтал хүү гэнэт өндийн суугаад “Ааваа , би ус уумаар байна” гэжээ.
Хүүгийн эцэг Антонио Сантес “Бид бүгдээрээ л үүнийг харж, сонссон. Тэнд байсан хүмүүс бүгд л хашгиралдаж, миний хүүг амьд байна гэж бодсон доо. Тэгээд хэдэн секунд болсны дараа тэрээр дахиад л авсандаа буцаж хэвтсэн. Бид түүнийг сэрээж чадаагүй. Тэр үнэхээр үхсэн байсан” гэж ярьжээ.

Хүүгийн аав Антонио Сантес
Сантос хүүгээ аван эмнэлэг рүү хурдан гэгч очиж эмч нарт үзүүлэхэд түүнд амьдын ямар ч шинж тэмдэг алга гэсэн байна. Хүүгийн аав “Үнэхээр миний хүү нас барсан гэдэгт би итгэж байна. Гэхдээ юу үзэж сонсоноо яаж ч тайлбарлаж чадахгүй нь” гэжээ.
Гэр бүл төрөл төрөгсөд нь оршуулахаа хэдэн цагаар ч болов хойшлуулж хүлээсэн ч хүү нэгэнтээ л нас барсан нь тодорхой болсон тул хотын оршуулгын газарт нутаглуулжээ.
Гэхдээ Антонио Сантес эмч нар алдаа гаргаж хүүг нас барсан гэж хэлсэн байх хэмээн цагдаад хандсанаар тэд ч мөрдөн шалгаж эхэлсэн байна.
0 Сэтгэгдэл
2014.06.23
























