УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
ХУНТ НУУР” СОНСГОЛГҮЙ ХҮҮХДҮҮДЭД ТУСЛАНА
Монгол улсад жил бүр 2000-2500 хүүхэд төрөлхийн сонсголын бэрхшээлтэй төрдөг. Гэвч улсын хэмжээнд нярайн сонсголыг оношилдог аппарат ЭХЭМТ-д л ганцхан ширхэг байдаг. Монголд ганцхан эмнэлэг энэ төрлийн аппараттай тул бусад төрөх эмнэлэгт төрсөн хүүхдүүдийн сонсголыг оношилдоггүй байна. Улмаар хоёр наснаас өмнө сонсголоо оношлуулж, эмчлүүлж чадаагүй хүүхдүүд бүрэн дүлийрдэг сөрөг талтай. Дөнгөж төрсөн нярайн хяналтын хуудсанд “сонсгол” гэсэн хэсэг байдаггүй, шалгадаггүй гээд бодохоор манайд энэ төрлийн хяналт, оношлогоо хангалтгүй түвшинд байна.
Тиймээс “Rotary club of Ulaanbaatar Peace Avenue” клуб оношлогооны аппарат авах, хандивын аяныг өнгөрсөн гуравдугаар сарын 8-наас эхлүүлээд, дөрвөн сая төгрөгийн хандив цуглуулжээ. Гэхдээ оношлогооны аппаратны үнэ нь 6500-10000 ам.доллар, Монголд авчрах зардал нь ойролцоогоор 1500-2000 орчим ам.доллар болно. Тиймээс тус клубээс хандив цуглуулах ажиллагааны хоёрдугаар хэсгийг эхлүүлэхээр болж. Энэ сарын 22-нд УДБЭТ-ын тайзнаа тоглох “Хунт нуур” бүжгэн жүжгээс олох бүх ашгийг сонсголын аппарат авахад зориулах гэнэ. Тиймээс жил бүр сонсголгүй төрж буй 2500 хүүхдэд сонсгол бэлэглэхийн тулд “Хунт нуур” бүжгэн жүжгийг үзэхийг зохион байгуулагчдын зүгээс уриалж байгаа юм билээ.
Монгол улсад жил бүр 2000-2500 хүүхэд төрөлхийн сонсголын бэрхшээлтэй төрдөг. Гэвч улсын хэмжээнд нярайн сонсголыг оношилдог аппарат ЭХЭМТ-д л ганцхан ширхэг байдаг. Монголд ганцхан эмнэлэг энэ төрлийн аппараттай тул бусад төрөх эмнэлэгт төрсөн хүүхдүүдийн сонсголыг оношилдоггүй байна. Улмаар хоёр наснаас өмнө сонсголоо оношлуулж, эмчлүүлж чадаагүй хүүхдүүд бүрэн дүлийрдэг сөрөг талтай. Дөнгөж төрсөн нярайн хяналтын хуудсанд “сонсгол” гэсэн хэсэг байдаггүй, шалгадаггүй гээд бодохоор манайд энэ төрлийн хяналт, оношлогоо хангалтгүй түвшинд байна.Тиймээс “Rotary club of Ulaanbaatar Peace Avenue” клуб оношлогооны аппарат авах, хандивын аяныг өнгөрсөн гуравдугаар сарын 8-наас эхлүүлээд, дөрвөн сая төгрөгийн хандив цуглуулжээ. Гэхдээ оношлогооны аппаратны үнэ нь 6500-10000 ам.доллар, Монголд авчрах зардал нь ойролцоогоор 1500-2000 орчим ам.доллар болно. Тиймээс тус клубээс хандив цуглуулах ажиллагааны хоёрдугаар хэсгийг эхлүүлэхээр болж. Энэ сарын 22-нд УДБЭТ-ын тайзнаа тоглох “Хунт нуур” бүжгэн жүжгээс олох бүх ашгийг сонсголын аппарат авахад зориулах гэнэ. Тиймээс жил бүр сонсголгүй төрж буй 2500 хүүхдэд сонсгол бэлэглэхийн тулд “Хунт нуур” бүжгэн жүжгийг үзэхийг зохион байгуулагчдын зүгээс уриалж байгаа юм билээ.
Б.Сонор
0 Сэтгэгдэл
























