АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа
Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ
Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно
ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ
Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ
ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно
Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Н.Энхбаярын фэнүүдийг яана аа

Намбар гуайн “хүмүүжилгүй” хүүгээс нэг болж байна аа. Энэ Н.Энхбаяр гэдэг хүнээс болж ах захаа алдаж гүйцэх нь. Том жижиггүй түүнийг ярьж, даган дуурайх болов. Зарим нь бүр түүнийг бурхан мэт шүтдэг болж. Шүтэх шүтэхдээ их сонин байдлаар дэмжээд байгаа юм. Юу гээч. “Тэмээ ус уулгүй 30 хонодог бол манай Энхбаяр ах арав хоног зургаан цаг ус уулгүй байж чадлаа. Бас аравхан хоногт 16 кг турж чадсан. Үнэхээр баатар” гэж ирээд л даган баясагчид нь гарч ирэв. Бас ч болоогүй ээ, түүний энэ амжилтыг дэлхийн дээд рекордуудыг бүртгэдэг Гиннесийн номд оруулах нь зүйтэй. Намынх нь нөхдүүд хөөцөлдөж эхлэхгүй юм байх даа гэж санаа зовох нэгэн ч байна, цаана чинь.
Гэхдээ тэглээ гээд түүнийг дагаж өлсгөлөн зарлах нь хаашаа юм. Хэлсэн үгийг нь жинхэнэ моод болгодог байна шүү.
Өчигдөр гэртээ хариад гурван настай хүүхэддээ юм хэлтэл чихээ дарчихаад “Сонсохгүй ээ. Сонсохгүй” гээд гүйдэг байгаа. Бас аравдугаар ангийн дүүгээ “Хаврын шалгалт эхлэх нь хичээлээ хий” гэж хэлтэл бас л “Сонсохгүй ээ. Сонсохгүй. Хичээл хийдэг цаг өнгөрсөн. Муу сайн социализмын үлдэгдлүүд” гэх нь тэр. “Чи хаанаас ямар балай юм сурчихаад юу гээд байгаа юм” гэж загнатал “Сонсохгүй ээ. Сонсохгүй. Энхбаяр ахаас сурсан юм. Та нарын үгийг сонсохгүй” гэж дахин дахин эгдүүцэв. Аягүй бол одоо цэцэрлэгийн хүүхдүүд ч багшийнхаа хэлсэн үгийг “Сонсохгүй, сонсохгүй ээ” гэж хэлж байж мэдэхээр болж шүү. Цаашлаад армийн цэргүүд нь даргынхаа үгийг, 76 гишүүн нь Д.Дэмбэрэл даргын үгийг сонсохгүй байж ч мэдэх. Магадгүй өлсгөлөн зарлалаа гэж айлгаж ч мэдэхээр байна. Яана даа, энэ хүмүүсийг.
tsagtaa heden ter bumaar n buhel buhleer n zajilahgui zaligaj bsn odoo tegsen shingeneer mash bagaar holloj bga geh yum yum gj sonin yumdaa huurhii kk
Enhbayraas ehleed bugdiig n aldahgui barivchilaasai
Nvgel nvdee ololoo shangaa hvretej bwal taarna mu sta
wxaxaxa eleg tatlaa sonsohgui ee sonsohgui

Намбар гуайн “хүмүүжилгүй” хүүгээс нэг болж байна аа. Энэ Н.Энхбаяр гэдэг хүнээс болж ах захаа алдаж гүйцэх нь. Том жижиггүй түүнийг ярьж, даган дуурайх болов. Зарим нь бүр түүнийг бурхан мэт шүтдэг болж. Шүтэх шүтэхдээ их сонин байдлаар дэмжээд байгаа юм. Юу гээч. “Тэмээ ус уулгүй 30 хонодог бол манай Энхбаяр ах арав хоног зургаан цаг ус уулгүй байж чадлаа. Бас аравхан хоногт 16 кг турж чадсан. Үнэхээр баатар” гэж ирээд л даган баясагчид нь гарч ирэв. Бас ч болоогүй ээ, түүний энэ амжилтыг дэлхийн дээд рекордуудыг бүртгэдэг Гиннесийн номд оруулах нь зүйтэй. Намынх нь нөхдүүд хөөцөлдөж эхлэхгүй юм байх даа гэж санаа зовох нэгэн ч байна, цаана чинь.
Гэхдээ тэглээ гээд түүнийг дагаж өлсгөлөн зарлах нь хаашаа юм. Хэлсэн үгийг нь жинхэнэ моод болгодог байна шүү.
Өчигдөр гэртээ хариад гурван настай хүүхэддээ юм хэлтэл чихээ дарчихаад “Сонсохгүй ээ. Сонсохгүй” гээд гүйдэг байгаа. Бас аравдугаар ангийн дүүгээ “Хаврын шалгалт эхлэх нь хичээлээ хий” гэж хэлтэл бас л “Сонсохгүй ээ. Сонсохгүй. Хичээл хийдэг цаг өнгөрсөн. Муу сайн социализмын үлдэгдлүүд” гэх нь тэр. “Чи хаанаас ямар балай юм сурчихаад юу гээд байгаа юм” гэж загнатал “Сонсохгүй ээ. Сонсохгүй. Энхбаяр ахаас сурсан юм. Та нарын үгийг сонсохгүй” гэж дахин дахин эгдүүцэв. Аягүй бол одоо цэцэрлэгийн хүүхдүүд ч багшийнхаа хэлсэн үгийг “Сонсохгүй, сонсохгүй ээ” гэж хэлж байж мэдэхээр болж шүү. Цаашлаад армийн цэргүүд нь даргынхаа үгийг, 76 гишүүн нь Д.Дэмбэрэл даргын үгийг сонсохгүй байж ч мэдэх. Магадгүй өлсгөлөн зарлалаа гэж айлгаж ч мэдэхээр байна. Яана даа, энэ хүмүүсийг.
Г.ДАВАА
0 Сэтгэгдэл
2012.05.17
2012.05.17
2012.05.17
2012.05.17
























