Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
“Хар тамхи, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн ялын бодлого” сэдвээр хэлэлцүүлэг болов

Ерөнхийлөгчийн Тамгын газар, ЦЕГ, ЭЦГ-аас “Хар тамхи, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн ялын бодлого” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулав. Монгол Улсын Ерөнхийлөгч 2012 оны гуравдугаар сарын 14-ний өдөр захирамж гарган “Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх” тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг томилсон билээ. Эл хэлэлцүүлэг хуулийн төсөл  боловсруулах ажлын хэсгийн санаачилгаар болж буй юм.
Хэлэлцүүлэгт Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам,  Цагдаагийн ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн газар, Мөрдөн байцаах газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, МУИС, Дотоод хэргийн их сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэн зэрэг 19 байгууллагын 30 гаруй ажилтан, эрдэмтэн, судлаач оролцлоо.
Дотоод хэргийн их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан, докторант Г.Оюунболд “Хар тамхи, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой эрүүгийн хэргийн шийдвэрлэлт”, сургалтын албаны дарга, доктор Ж.Мөнхболд “Хар тамхи, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэргийн бусад улс орнуудын эрүүгийн ялын бодлого”, эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Ж.Болдбаатар “Энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх арга тактик, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох”, ШШГЕГ-ын хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Очгэрэл “Хар тамхи, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт шүүхээр шийтгүүлж, ял эдлэж байгаа болон энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон цагдан хоригдож буй хүмүүсийн сэтгэл зүй, нөхцөл байдал, анхаарах асуудал” сэдвээр илтгэл тавьж, оролцогчид санал солилцов.
    Хэлэлцүүлэгт тавьсан илтгэл, гаргасан саналыг нэгтгэн товхимол гаргаж, хуулийн төсөлд тусгахаар боллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан