АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа
Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ
Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно
ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ
Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ
ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно
Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Д.Очирбат гайгүй сайн зодоонч гэдгээ батлав

Сүүлийн үед энэ парламентад гайгүй сайн нударган зодоончид олшрох болов. Уг нь, анх байгуулагдаж байх үед “хамгийн олон бөхтэй” парламент гэж тодорхойлж байсан бол харин төгсгөл рүүгээ өөрчлөгдсөн бололтой. Өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Очирбат МАХН-ын нарийн бичгийн дарга Л.Цогийг ордны хонгилд барьж авч, гөвшиж харагдсан. Юунаас болж маргалдсан нь тодорхойгүй ч мань гишүүн, МАХН-ын нарийн бичгийн дарга хоёр багагүй л маргалдаж. Сумын заан цолтой бөх гишүүний хувьд бяр чадал, бие хаагаараа илүү гэдгээ ямартай ч харуулна билээ. Харин энэ үйл явдлын гэр болсон зурагчид, зураглаачдыг Д.Очирбат гишүүн Төрийн ордны хамгаалалтынханд ховлосон бололтой. Төрийн ордныхон нэгэн зурагчны камерыг шалгаж, зургийг нь устгав.
Ер нь, энэ парламентад зодоончид олон бий. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж л гэхэд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг өрөөндөө оруулж, боймолж унагаж байсан удаатай. Мөн УИХ-ын гишүүн Н.Батбаяр согтуу үедээ ордны хонгилд бас л нударганыхаа амтыг үзүүлж байсан. Зодоончид оо гэж...
zodoonch baih ni uls turch hunii shinj yum bishuu. hehe.
he he. yun uls torch. 76 zodoonchid ym bish uu
кк

Сүүлийн үед энэ парламентад гайгүй сайн нударган зодоончид олшрох болов. Уг нь, анх байгуулагдаж байх үед “хамгийн олон бөхтэй” парламент гэж тодорхойлж байсан бол харин төгсгөл рүүгээ өөрчлөгдсөн бололтой. Өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Очирбат МАХН-ын нарийн бичгийн дарга Л.Цогийг ордны хонгилд барьж авч, гөвшиж харагдсан. Юунаас болж маргалдсан нь тодорхойгүй ч мань гишүүн, МАХН-ын нарийн бичгийн дарга хоёр багагүй л маргалдаж. Сумын заан цолтой бөх гишүүний хувьд бяр чадал, бие хаагаараа илүү гэдгээ ямартай ч харуулна билээ. Харин энэ үйл явдлын гэр болсон зурагчид, зураглаачдыг Д.Очирбат гишүүн Төрийн ордны хамгаалалтынханд ховлосон бололтой. Төрийн ордныхон нэгэн зурагчны камерыг шалгаж, зургийг нь устгав.
Ер нь, энэ парламентад зодоончид олон бий. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж л гэхэд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг өрөөндөө оруулж, боймолж унагаж байсан удаатай. Мөн УИХ-ын гишүүн Н.Батбаяр согтуу үедээ ордны хонгилд бас л нударганыхаа амтыг үзүүлж байсан. Зодоончид оо гэж...
Д.МӨРӨН
0 Сэтгэгдэл
2012.05.16
2012.05.15
2012.05.15
























