УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Хэрэв ЭЕШ-даа өндөр оноо авбал...
Хүссэн их дээд сургуульдаа суралцаж, мэргэжил эзэмших тийзийг ЭЕШ давж байж авдаг. 11 жил сурсан бүхнээ дайчлах энэ шалгалтаар хамгийн ихдээ 800 оноо авах ёстой. Хэрэв 800 оноо авсан бол ногоон карт хожсон л гэсэн үг. Хүссэн сургууль, хүссэн сургалтын хөтөлбөр нээгдэнэ. Гэхдээ МУИС-ийн зарим хөтөлбөрт цөөн элсэгч авдаг учраас 800 оноотой ч хяналтын тооноос хэтэрсэн элсэгчдийг шалгаруулах дараагийн шалгуур Бүрэн дунд боловсролын гэрчилгээнд тусгасан хичээлийн дундаж дүн. Ингээд бодохоор ЭЕШ-даа сайн оноо аваад зогсохгүй бүх хичээлийн дүнгээ өндөр байхад анхаарах ёстой болж байна.
Энэ жилийн хувьд их, дээд сургуульд элсэгчдийн чанарыг сайжруулах үүднээс БШУ-ы сайд Л.Гантөмөр тушаал гаргаж, сургуулиудын босго оноог 450 байхаар тогтоосон. Өнгөрсөн жилийнхээс 50 оноогоор өндөрссөн гэсэн үг. Хувийн дээд сургуулиуд л 450 оноог босгоо болгодог бол төрийн өмчийн сургуулиуд 560-аас эхэлнэ. Зарим хөтөлбөртөө 650 онооны босго тогтоосон нь ч байна.
Гэхдээ шалгуулагч ЭЕШ-даа 650-иас дээш оноо авбал төрийн сангийн зээлээр суралцах боломж нээгдэнэ. Энэ жилийн хувьд ЭЕШ өгөхөөр 37 мянга гаруй хүүхэд бүртгүүлсэн. Тэд бүгд л их дээд сургуульд элсэх хүсэлтэй байгаа. Гэхдээ төрийн сангийн тэтгэлгийг энэ жил төрийн болон хувийн өмчийн сургуулиудын 6500 оюутанд л олгоно. Тухайлбал, МУБИС-д багшийн мэргэжлээр суралцах сонирхолтой элсэгч ЭЕШ-д 750-иас дээш оноо авсан бол 100 хувийн тэтгэлгээр, 650-750 оноо авсан бол 50 хувийн тэтгэлгээр суралцах боломжтой. Ингэхдээ төгсөөд таван жил мэргэжлээрээ ажиллах гэрээ БШУЯ-тай хийнэ. Тэгэхээр ЭЕШ-даа өндөр оноо авбал хүссэн их дээд сургуульдаа сурахаас гадна төрийн сангийн зээлд хамрагдах боломжтой.
Хүссэн их дээд сургуульдаа суралцаж, мэргэжил эзэмших тийзийг ЭЕШ давж байж авдаг. 11 жил сурсан бүхнээ дайчлах энэ шалгалтаар хамгийн ихдээ 800 оноо авах ёстой. Хэрэв 800 оноо авсан бол ногоон карт хожсон л гэсэн үг. Хүссэн сургууль, хүссэн сургалтын хөтөлбөр нээгдэнэ. Гэхдээ МУИС-ийн зарим хөтөлбөрт цөөн элсэгч авдаг учраас 800 оноотой ч хяналтын тооноос хэтэрсэн элсэгчдийг шалгаруулах дараагийн шалгуур Бүрэн дунд боловсролын гэрчилгээнд тусгасан хичээлийн дундаж дүн. Ингээд бодохоор ЭЕШ-даа сайн оноо аваад зогсохгүй бүх хичээлийн дүнгээ өндөр байхад анхаарах ёстой болж байна. Энэ жилийн хувьд их, дээд сургуульд элсэгчдийн чанарыг сайжруулах үүднээс БШУ-ы сайд Л.Гантөмөр тушаал гаргаж, сургуулиудын босго оноог 450 байхаар тогтоосон. Өнгөрсөн жилийнхээс 50 оноогоор өндөрссөн гэсэн үг. Хувийн дээд сургуулиуд л 450 оноог босгоо болгодог бол төрийн өмчийн сургуулиуд 560-аас эхэлнэ. Зарим хөтөлбөртөө 650 онооны босго тогтоосон нь ч байна.

0 Сэтгэгдэл