УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
МУИС 4245, ШУТИС 5800 оюутан элсүүлнэ
Элсэлтийн ерөнхий шалгалт эхлэхэд гуравхан хоног үлдлээ. ЭЕШ-ын дараа буюу ирэх сараас их дээд сургуулийн элсэлт эхэлнэ. Энэ жилийн хувьд их дээд сургуульд элсэгчдийн өрсөлдөөн 20-оос илүү хувиар буурна гэсэн судалгаа гарчээ. Түрүү жилүүдэд улсын хэмжээнд 43 мянга орчим хүүхэд ЭЕШ өгөхөөр бүртгүүлдэг байсан бол энэ жилийн урьдчилсан тоогоор 41 мянга орчим хүүхэд шалгуулна хэмээн үзэж байсан ч албан ёсоор 37 мянган хүүхэд бүртгүүлсэн дүн мэдээ гарсан.
Гэхдээ БШУЯ-наас АШУҮИС зэрэг зарим их, дээд сургуулийн элсэгчдийн хяналтын тоог 20 орчим хувиар бууруулан тогтоосон ч МУИС, МУБИС зэрэг бүтцийн шинэчлэл хийсэн, шинээр хөтөлбөр боловсруулж буй сургуулиудын бакалаврын түвшний элсэгчдийн хяналтын тоог 20 хувиар нэмэгдүүлсэн юм. Энэ дагуу зарим төрийн өмчийн их сургууль элсэгчдийнхээ тоог гаргажээ.
МУИС ирэх хичээлийн шинэ жилд бакалаврын хөтөлбөрүүддээ 4245 элсэгчийг Улаанбаатар хот болон хөдөө орон нутгаас авч суралцуулна. Энэ жил МУИС өнгөрсөн онд элсүүлсэн оюутны тооноос харьцангуй олон оюутан авахаар болж байна. Учир нь, МУИС-ийн хувьд инженерчлэлийн хөтөлбөрүүд шинээр нээсэн, бүтцийн өөрчлөлт хийж байгаа зэргээс үүдэн ийм боломж гарлаа. Харин ШУТИС өнгөрсөн жилүүдэд элсэлт авдаг тоондоо буюу 5800 гаруй оюутан элсүүлэхээр болжээ. Энэ жилээс нэрээ, бүтцээ шинэчилж байгаа АШУҮИС харин өмнөх жилүүдийнхээс элсэгчдийн тоогоо цөөлнө хэмээн мэдэгдсэн ч яг баттай шийд гаргаагүй байгаа.
Шинэ хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулиуд 12 жилийн сургалтад шилжиж буйтай холбогдон 2015-2016 оны хувьд ЕБС төгсөгчдийн тоо бараг 50 хувиар буурах тооцоо гарч байгаа. Тиймээс энэ эрсдлийг урьдчилан тооцож, эртнээс бэлтгэлтэй байх чиглэлээр анхааран их дээд сургуулийн элсэлтийг аль болох багасгах бодлого БШУЯ-наас барьж байгаа. Тэгэхээр энэ жил хүссэн их дээд сургуульдаа орж чадаагүй ч ирэх жил дахин ЭЕШ өгч хүссэн сургуульдаа орох боломжтой болох нь.
Элсэлтийн ерөнхий шалгалт эхлэхэд гуравхан хоног үлдлээ. ЭЕШ-ын дараа буюу ирэх сараас их дээд сургуулийн элсэлт эхэлнэ. Энэ жилийн хувьд их дээд сургуульд элсэгчдийн өрсөлдөөн 20-оос илүү хувиар буурна гэсэн судалгаа гарчээ. Түрүү жилүүдэд улсын хэмжээнд 43 мянга орчим хүүхэд ЭЕШ өгөхөөр бүртгүүлдэг байсан бол энэ жилийн урьдчилсан тоогоор 41 мянга орчим хүүхэд шалгуулна хэмээн үзэж байсан ч албан ёсоор 37 мянган хүүхэд бүртгүүлсэн дүн мэдээ гарсан. Гэхдээ БШУЯ-наас АШУҮИС зэрэг зарим их, дээд сургуулийн элсэгчдийн хяналтын тоог 20 орчим хувиар бууруулан тогтоосон ч МУИС, МУБИС зэрэг бүтцийн шинэчлэл хийсэн, шинээр хөтөлбөр боловсруулж буй сургуулиудын бакалаврын түвшний элсэгчдийн хяналтын тоог 20 хувиар нэмэгдүүлсэн юм. Энэ дагуу зарим төрийн өмчийн их сургууль элсэгчдийнхээ тоог гаргажээ.

0 Сэтгэгдэл