УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Ч.Болд: Шүүгчид хэр шударга шүүснийг харуулж байна
“Богд хаан” киноны Богдын дүрд тоглож Соёлын тэргүүний ажилтан цол хүртсэн жүжигчин Ч.Болдтой “Үгийн солио” булангаараа холбогдлоо.
-Богдын дүрээрээ “Academy awards”-ын шилдэг эрэгтэй гол дүрийг авчих байх гэж найдаж байлаа. Гэхдээ таны тоглосон “Богд хаан” кино гран при авч чадлаа?
-Сэтгэл өндөр байна аа. Миний хувьд шилдэг гол дүрийн шагналыг аваагүйдээ харамсах ч үгүй байгаа шүү. Яагаад гэвэл Амараа маань үнэхээр шилдэг нь байж чадсан. Тэгээд ч түүнд шилдэг эрэгтэй гол дүрийн шагнал өгсөн нь шүүгчид хэр шударга шүүснийг харуулж чадлаа гэж бодож байна.
-Таныг олон ангит кинонд тоглож байгаа гэх юм. Энэ талаараа сонирхуулахгүй юу?
-МҮОНТ-ээс хийж буй 60 ангитай хилийн цэргийн 80 жилийн ойд зориулсан “Босго тотго” гэдэг киноны гол дүрийг бүтээж байгаа юм.
-Хэзээ нээлтээ хийх юм бол?
-Зураг авалт эхлээд удаагүй байна л даа. Хэд хоногийн өмнө Дорнодод зургаа авсан. Удахгүй Говь-Алтай аймаг руу, есдүгээр сард Халх гол явах гээд ажил мундахгүй их бий. Дайны сэдэвтэй бодит түүхэн кино юм л даа. Нийт 12 бүлэг 60 ангитай. Би таван бүлэгт нь тоглоно. Энэ кино зургийг дөрвөн улирал дамнан төлөвлөгөөтэй байгаа учраас энэ жил нээлтээ хийж амжихгүй.
“Богд хаан” киноны Богдын дүрд тоглож Соёлын тэргүүний ажилтан цол хүртсэн жүжигчин Ч.Болдтой “Үгийн солио” булангаараа холбогдлоо. -Богдын дүрээрээ “Academy awards”-ын шилдэг эрэгтэй гол дүрийг авчих байх гэж найдаж байлаа. Гэхдээ таны тоглосон “Богд хаан” кино гран при авч чадлаа?

0 Сэтгэгдэл