УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Большевикууд нээрээ эхнэрээ дундаа өмчлөх гэж байж

Ардын хувьсгал мандаж оросууд бидэнд тусалж улаан цэрэг орж ирэн гамин бароныг манай эх орноос хөөж байхад л дагаад “Энэ улаан оросууд чинь бурхан шишингүй, эзэн хаанаа алчихаад ирсэн юм гэнэ. Бүх зүйлээ нийгэмчилж, эхнэрээ хүртэл дундаа хэрэглэдэг юм гэнэ. Энэ чихрийг нь хүртэл орос эхнэрийн мөөмний сүүгээр хийдэг гэнэ. Улаан намд элсэх хүн орос эхнэрийн хормой доогуур шургаж эцэг эхээ алах тангараг өргөдөг юм гэнэ” гэсэн цуурхал дэгдэж байсан тухай манай ном зохиолуудад бичсэн байдаг. Гэтэл энэ бүхэн бас ч оргүй зүйл биш бололтой.
Архивын шарласан хуудсан дунд ийм нэгэн баримт байдаг байна.
Сүүлийн үеийг хүртэл байсан хууль ёсны гэр бүл нь Зөвлөлт БН улсад үндсээрээ устах ёстой нийгмийн тэгш бус байдлын үр дүн яахын аргагүй мөн. Хууль ёсны гэр бүл нь өнөөг хүртэл пролетари нартай хийх буржуйчуудын гар дахь ноцтой зэвсэг байсан юм. Уг хуулийн дагуу /ачаар/ л эмэгтэйчүүдийн аль өнгөтэй өөдтэй нь империалист буржуй нарын өмч болж байсан бөгөөд тийм өмчлөл хүн төрөлхтөний зөв зохистой төрөлт өсөлтийг эвдэхгүй байж чадахгүй юм. Иймээс Мужийн Ажилчин, Цэрэг, Тариачдын Депутатуудын Зөвлөлийн гүйцэтгэх хорооноос сайшаасны дагуу Саратов мужийн Ардын Комиссариатуудын Зөвлөлөөс ТОГТООХ нь:
§ 1. 1918 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн хэн нэг нь 17-30 насны эмэгтэйчүүдийг дангаар эдлэх эрхийг цуцалсугай.
Тайлбар: Эмэгтэйчүүдийн насыг төрсний гэрчилгээ, паспортын дагуу тогтоох бөгөөд эдгээр баримт бичиг байхгүй тохиолдолд хороо захиргаад юмуу тосгодын ахлагч нар, мөн гадаад төрх болон гэрч нарын мэдүүлгээр тогтооно.
2. Энэхүү хууль тав юмуу түүнээс Дээш хүүхэдтэй, нөхөртэй эмэгтэйчүүдэд хамаарахгүй.
3. Урьдах эздэд /нөхрүүд/ нь эхнэрээ дараалал үл харгалзан эдлэх эрх хадгалагдана.
Тайлбар: Энэхүү хуулийг амьдралд хэрэгжүүлэхээс хуучин нөхер нь татгалзсан тохиолдолд уг этгээд энэхүү зүйлийн заалтаар олгогдсон эрхээ алдана.
4. Энэхүү хуулинд багтсан бүх эмэгтэйчүүд хувь этгээдийн байнгын эзэмшилд байхаа больж нийт хөдөлмөрчин ард түмний өмч хэмээн зарлагдана.
5. Салгасан эмэтэйчүүдийг хуваарилах асуудлыг муж, хошуу болон тосгоны Ажилчин, цэргийн ба тариачдын Депутатууд харъяаллын дагуу гүйцэтгэнэ.
7. Иргэн эрчүүд долоон хоногт 4-өөс илүүгүй удаа, 3-аас илүүгүй цагаар доор дурьдсан болзлын дагуу эмэгтэйчүүдийг хэрэглэх эрхийг эдэлнэ.
8. Хөдөлмөрчин ард түмний гишүүн бүр хөдөлмөрийнхөө хөлсний 2%-ийг ардын хойч үеийнхэнд зориулсан фондонд төлөх үүрэг хүлээнэ.
9. Ард түмний өмчөөс эдлэхийг хүссэн эрэгтэй хүн бүр хөдөлмөрчин ангид харъяалагддагаа ажилчин - заводын хороо юмуу мэргэжлийн холбооноос гэрчилгээ үзүүлэн нотлох ёстой.
10. Салгасан эмэгтэйчүүдийг ашиглахыг хүссэн хөдөлмөрчин ангид харъяалагддагүй эрчүүд § 8-д заасны дагуу сар бүр 1000 рублийн татвар төлнө.
11. Энэхүү хуулийн дагуу ардын өмч болон зарлагдсан бүх эмэгтэйчүүд ардын хойч үеийнхний сангаас сард 280 рублийн тэтгэлэг авна.
12. Жирэмсэн болсон эмэгтэйчүүд өөрийн болон улсын өмнө хүлээсэн үүргээсээ 4 сарын турш чөлөөлөгдөнө /төрөх хүртэл 3 сар, төрснөөс хойш 1 сар/.
13. Шинээр төрсөн хүүхэд эхийн гар дээр нэг сар байлгасны дараа «Ардын ясли»-д 17 нас хүртлээ хүмүүжиж, боловсрол олно.
14. Ихэр хүүхэд төрүүлсэн эхчүүд 200 рублийн урамшил хүртэнэ.
15. Арьс өнгөний өвчин тараасан буруутан этгээд хувьсгалт үеийн шүүхээр хариуцлага хүлээнэ.
Орлов мужийн архив. Хэрэг №15554-П

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ХУВЬДАА ӨМЧЛӨХИЙГ ХАЛАХ ТУХАЙ
САРАТОВ МУЖИЙН АРДЫН КОМИССАРУУДЫН ЗӨВЛӨЛИЙН ХУУЛЬ

0 Сэтгэгдэл