Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Хар тамхи, мансууралтай тэмцэх Үндэсний хороо байгуулах чиглэлийг Засгийн газарт өглөө
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хар тамхитай тэмцэх чиг үүрэг бүхий Үндэсний хороо байгуулах, тэмцлийг эрчимжүүлэх, шинэ хөтөлбөр боловсруулах чиглэл бүхий зарлиг гаргаж, Засгийн газарт хүргүүллээ.
Зарлигдаа “1. Хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлт, хэрэглээнд хяналт тавих, өсөн нэмэгдэж байгаа аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох төрийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын зохисгүй хэрэглээг бууруулах, эрх зүйн орчныг бүрдүүлэх чиг үүрэг бүхий Үндэсний хороо, түүний орон тооны ажлын албыг яаралтай байгуулан байнгын үйл ажиллагаа явуулах нөхцлөөр хангах,
2. Үндэсний хорооны удирдлага дор холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг үр дүнтэй уялдуулан зохицуулах замаар хар тамхи, мансууруулах бодисын хууль бус тархалттай тэмцэх ажлыг эрчимжүүлэх,
3. Монгол Улсад 2000-2005 онд хэрэгжүүлсэн “Хар тамхи, мансууралтай тэмцэх Үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд үнэлгээ, дүгнэлт хийж, хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах, батлуулах ажлыг 2012 оны 2 дугаар улиралд багтаан зохион байгуулах”-ыг Засгийн газарт чиглэл болгожээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан