УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Багануурын уурхай нэмэлт хувьцаа гаргана
Төвийн бүсийн эрчим хүчний нүүрсний хэрэглээ өссөөр. Энэ онд 6.5 сая тонн нүүрс хэрэглэх судалгаа бий. Харин 2018 гэхэд 16 сая тоннд хүрэх таамаг гарчээ. Багануурын уурхай эрчим хүчний нүүрс олборлогчийн хамгийн том нь. Тус ордын нүүрсний нөөцийг 1978 онд 600 сая тонн хэмээн тогтоосон байдаг. Гэвч нэмэлт хайгуул хийж нийт нөөц нь 708 сая тонн болсон билээ. Одоо тус ордын орчимд нэмэлт хайгуул хийж олон улсын стандартын дагуу нөөцийг нь бодвол нэг тэрбум тоннд хүрэх боломж бий ажээ. Гэвч тус уурхай олборлосон зардлаасаа бага үнээр нүүрсээ зарж байгаа юм. Иймд техник технологио шинэчлэх нь байтугай эгээтэй л хаагдчихалгүй шахам ажиллаж буй. Өнөөдөр нэг тонн нүүрс олборлох зардал нь 23100 төгрөг болсон. Харин борлуулалтын үнэ нь 20500 төгрөгийн ханштай байгаа. Уурхайн тоног төхөөрөмжийн 90 хувь нь хуучирсан гэдэг. Үүнийг шинэчлэхэд 131.4 сая ам.доллар шаардлагатай аж. Хэрэв дээрх хэмжээний хөрөнгө оруулалт хийж технологийг нь шинэчилвэл нэг тонн нүүрс олборлох зардал 13900 төгрөг хүртэл буурах тооцоо гарчээ. Иймээс тус уурхай энэ онд дотоодын хөрөнгийн бирж дээр нэмэлт хувьцаа гаргах болсон.
0 Сэтгэгдэл
























